x

П.Батсайхан: GS25 сүлжээ дэлгүүрийн 700-800 салбар байгуулах бодлоготой ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд "Монгол-Солонгосын бизнес форум" тус улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд өчигдөр зохион байгуулагдлаа.

Форумын үеэр Монгол, Солонгосын бизнесийн группүүдийн уулзалт болж, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд гарч байгаа өөрчлөлт, уул уурхайгаа хэрхэн хөгжүүлэх, шинэ хот байгуулах гэх зэрэг олон төсөл хөтөлбөрөө танилцуулсан байна.

Энэ үеэр "Шунхлай" группийн ерөнхийлөгч П.Батсайхан "Шунхлай группийн хувьд сүүлийн 12, 13 жил Хьюндай, Киа моторс зэрэг компанийн албан ёсны дистрибьютороор ажиллаж байна. Мөн ая тухтай дэлгүүрийн сүлжээ болох "GS25"-г оруулж ирсэн. Эдгээр компанитайгаа уулзлаа. Солонгосчууд цахим шилжилтээ хэрхэн хийсэн, үүн дээр бид яаж хамтарч ажиллаж болох зэрэг бизнесийн боломжийг ярилцаж байна.

Өнөөдрийн байдлаар Монголд "GS25" сүлжээ дэлгүүрийн 160 орчим салбар нээгдсэн байгаа. Цаашдаа 700-800 салбар байгуулах бодлоготой ажиллаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал, залуучуудын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж цаг хугацаа үнэ цэнтэй болсон энэ үед хүмүүс яаж ая тухтай, түргэн шуурхай үйлчлүүлдэг байх вэ гэдэгт анхаарсан сүлжээ дэлгүүрийг солонгосчууд маш сайн хийж чадсан. Үүнийг бид Монголд нутагшуулах гэж ажиллаж байна.

Мөн АПУ компани сүүлийн нэг жил гаруй хугацаанд өөрсдийн бүтээгдэхүүн болох "Алтан говь"-ийг Солонгост борлуулж эхэлсэн. Одоогийн байдлаар Солонгосын 17,000 дэлгүүрт борлогдож байгаа бөгөөд монгол бүтээгдэхүүнд ам сайтай байгаа" гэлээ.

Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн орны эдийн засгийн нөхцөл байдлаас гадна хөрөнгө оруулалтыг хэрхэн хамгаалж, тогтвортой ажилладгийг анхаарч үздэг. Хувийн компаниудын бизнес дунд тухайн орны төр нь хууль эрх зүйн орчинд баталгаа болж байдаг учир төрөөрөө баталгаа гаргуулж бизнесийн байгууллагуудтай уулзалт хийж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 54 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 2 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 11 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 32 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 33 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 38 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 5 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 25 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top