x

ЦАГААН САРЫН ТӨСӨВ: Нэг өрхийн зардал хоёр сая төгрөг давжээ

ҮСХ-ны тооцоолсноор Сар шинийн баярын бэлтгэлд нэг өрх дунджаар 1.2 төгрөг зарцуулдаг хэмээн гарчээ. Гэвч бодит байдал дээр өрхийн цагаан сарын төсөв дээрх хэмжээнээс даваад байна.

Цагаан сарын барааны үнийг мэдээлвэл, энэ сарын эхээр нэг ширхэг нь 4.5-4.6 мянган төгрөг гэж байсан хэвийн боовны үнэ 5-6 мянган төгрөг болж нэмэгджээ. Гэхдээ үндэсний зарим үйлдвэр хэвийн боовны үнээ бууруулсан байна. Энэ жилийн хувьд хөдөө, орон нутгаас мөн хэвийн боов их нийлүүлж байна. Хөдөөнөөс авчран худалдаж буй хэвийн боов нь сүүгээр зуурсан, шар тос болон өөхөн тосонд чанасан, уламжлалт зүсмэл зэргээр онцлог учир худалдан авагч цөөнгүй байна.

Үнэ ханш:

  • “Витафит” компанийн “Өлзий” сүү литрийн савлагаатай нь 4500 төгрөг,
  • Чихэр: Оросын том чихрийн цуглуулга 1 кг нь 20-33 мянган төгрөг,
  • Хорхой ааруул 1 кг нь 20-25 мянган төгрөг
  • Сүүн ааруул 1 кг нь 30-35 төгрөг
  • Суурь еэвэн 24 мянган төгрөг байна.

Цагаан сараар улс даяар 1.2 их наяд төгрөг эргэлтэнд ордог тооцоог ҮСХ-ноос гаргасан. Нийт 980 мянган өрхийн хэрэглээгээр тооцоход Сар шинийн хүнс, барааны бэлтгэлээ хангахад нэг айл дунждаар 1.2 сая төгрөг зарцуулна хэмээн тооцсон. Гэвч бодит амьдралд өрхийн цагаан сарын төсөв 2 сая төгрөг даваад байна. Үүнийг нэг талаар ковидын дараах жилүүдэд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн, мөн цар тахлын 2-3 жилд монголчууд цагаан сарыг тэмдэглээгүй өнгөрсөн, хязгаарлалт хорио цээргүй энэ жил өргөн хийх гэж буйтай холбоотой эрэлт, хэрэгцээ үүссэн хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна.

ҮСХ цагаан сарын бэлгийн зардал нэг хүнд дунджар 8000-18.000 төгрөг ногдож, нэг айл гарын бэлэгт дунджаар 400-500 мянган төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Гэвч бодит байдалд гарын бэлгийн зардалд нийт 700 мянга орчим төгрөг зарцуулж буй мэдээтэй байна. 

Нөгөө талаар цагаан сарын үеэр цалин болон тэтгэврийн зээл нэмэгддэг. Энэ жил ч давтагдаж байна. Монголбанкны тоо баримтаас харахад жилийн энэ үед монголчуудын зээлийн хэмжээ болон зээл авсан иргэдийн тоо нэмэгддэг. Жил бүрийн 1-2 дугаар сард зээлийн хэмжээ мэдэгдэхүйц өссөн байгааг 2017 оноос хойших статистик мэдээллээс харж болно.

2020 онд цар тахлын улмаас цагаан сар тэмдэглээгүй үед зээлийн хэмжээ өмнөх онуудаас харьцангуй буурч байжээ. Тэгвэл энэ оны эхний сард 443 тэрбум төгрөгийн цалин, тэтгэврийн зээл олгоод байгаа бол 2 дугаар сар гарснаас хойш иргэд 260 тэрбум төгрөгийн зээл авсан мэдээтэй байна.

Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэн С.Гүнжээ, би нийслэлд ажлаар ирээд байна. Хөдөө, орон нутгийг бодвол хотод идээ, ундаа, барааны сонголт их байна. Манайх цагаан сар тэмдэглээгүй, аавындаа гаргана. Ууц, цагаан идээ, тавгийн идээнд нэг сая гаруй төгрөг зарцуулаад байна. Хөдөөнийхэн Сар шинээр шинэ дээл хувцас бэлтгэдэг. Эдгээр зардлыг оруулан тооцох юм бол цагаан сарын зардал 3 сая төгрөгт хүрч байна.

Төв аймгийн Баянчандмань сумын иргэн Н.Энхчимэг, өнөөдрийн байдлаар цагаан сарын бэлтгэлд нийт 2 сая төгрөг зарцуулаад байна. Манайх хөдөө байдаг, махаа өөрсдөө бэлтгэдэг хэрнээ л хэвийн боов, тавгийн чихэр, жимс, хүүхдүүд болон зочдын гарын бэлэгт ихэнх зардал гарч байна. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Г.Уранчимэг, юмны үнэ жил ирэх тусам нэмэгдээд байна. Энэ жилийн цагаан сарын бэлтгэлийг одоогоор хамгийн багадаа 1.5 сая төгрөг болно гээд тооцоолж сууна.

Энэ жил ууц авахаа больсон. Чанах мах авдаг. Хонины мах кг нь 13-14 мянган төгрөг байна лээ. Хэвийн боовоо ширхэгийг нь 4500 төгрөгөөр авсан. Үнэ нь нэмэгдсэн байна. Бусад зүйлээ аваагүй, охин маань төсвийн байгууллагад ажилладаг, цалинг нь хүлээж цагаан сарын бэлтгэлдээ нэмэрлэх гээд байж байна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 7 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 15 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 24 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 45 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 46 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 51 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 18 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 38 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top