x

Нийслэл хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр худалдан авна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

Монгол Улсын хүн амын талаас их хувь буюу 1.6 сая хүн амьдран суудаг Улаанбаатар хотод нийтийн тээврийг төрөлжүүлэн иргэдийн цаг завыг хэмнэсэн, зорчигчийн багтаамж ихтэй метро, хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх цаг нь ирсэн. Хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд олон улсын туршлага, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх судалгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийлээ. Өртөг зардлын хувьд харьцуулахад Япон, ХБНГУ-аас хөнгөн галт тэрэг оруулж ирнэ гэвэл Хятадынхаас 2-3 дахин үнэтэй тусаж байна. Тэгэхээр бид евро стандартыг нэвтрүүлсэн, Монголын цаг уурын эрс тэс нөхцөлд ажиллах, мөн үнийн хувьд илүү хямд хувилбарыг нүдээр харж, сууж үзэн, үйлдвэртэй нь танилцлаа. Чунчин хотын энэ үйлдвэрээс LRT, монорейлийг үйлдвэрийн үнээр нийлүүлэх боломжийн талаар ч хэлэлцсэн хэмээв.

Чунчин хотын Метро үйлдвэрийн дэд захирал Хуа Жинфэй:

Манай үйлдвэрийн хөнгөн галт тэргүүдийг 40 хэм хүртэл  хүйтэрдэг, эрс тэс  уур амьсгалтай газар ч ашиглаж болохыг туршсан. Тухайлбал,  Жилин муж, Чанчүнь хотод одоо ашиглагдаж байгаа, мөн монорейлийг дэлхийн улс орнуудад, тэр дундаа Японы долоон хотод  нийтийн тээвэрт нэвтрүүлсэн. Энэ тээврийн хэрэгсэл нь богино зайд маневрлах чадвартай, дуу чимээ багатай зэрэг давуу талтай гэсэн юм.

"Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт" ХХК-ийн ерөнхий инженер Г.Сумхүү:

Дэлхийн томоохон хотуудын нийтийн тээвэрт маш олон төрлийн хэрэгслийг ашигладаг болсон. Ингэхдээ хүн амын тоо, нягтаршилтай уялдуулан масс тээврийн ямар хэрэгслийг сонгох вэ гэдгээ шийддэг. Тухайлбал, метрог гурав болон түүнээс дээш сая хүнтэй хотод түлхүү ашигладаг. БНХАУ-ын Чунчин хотын хувьд метро, хөнгөн галт тэрэг, монорейл гэсэн масс тээврийн гурван хэрэгслийг ашиглаж байна. Монорейл нь богино зайд маневр хийдэг, барилга байшин ихтэй газар тулгуур гүүрэн байгууламж дээр явах боломжтой. Улаанбаатар хувьд бид эдийн засгийн боломж, аюулгүй байдал, технологийн шийдлээс гадна цаг уурын нөхцөлд ажиллах, эсэх гээд олон талаас нь судалж аль нь тохиромжтой вэ гэдгийг шийдэх хэрэгтэй хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Наад тулгууртай замаа арай өргөн авто зам болгоод барьчихвал бүх машин явж түгжирлэлт багасна
    2023 оны 02 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 5 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 13 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 22 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 43 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 44 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 49 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 16 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 36 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top