x

Тяньжин хоттой боловсрол, худалдаа, бизнесийн салбарт хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Тяньжин хотын дарга Жан Гун, мөн тус хотын намын хорооны дарга Чэн Минь-Ар нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хоёр хот Ах дүү хотын харилцааны хүрээнд соёл, боловсрол болон эдийн засгийн салбарт хамтран ажилласаар ирсэн бөгөөд цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага солилцох, сайн жишгийг нутагшуулах боломж бүрдүүлэхээ энэ үеэр хэлэлцсэн юм.

“Тээвэр логистикийн төв” төслийн ажлыг урагшлуулна

Түүнчлэн дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог Тяньжин хотын боомтыг түшиглэн хамтран ажиллах боломжуудын талаар эл уулзалтын үеэр хэлэлцлээ.

Тяньжин хотын боомтоор Монгол Улс руу жилдээ 90 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэдэг. Тиймээс уг боомтыг түшиглэн Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн сүлжээг бий болгох, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах нь чухал гэдгийг талууд онцолсон юм. 2009 онд БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засгийн газар болон Монгол Улсын Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яам хооронд Санамж бичиг байгуулж, Тяньжин хотын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай “Тээвэр-логистикийн төв” байгуулахаар шийдвэрлэж байжээ. Сүүлийн 16 жилийн турш тодорхой шийдэлд хүрээгүй энэ төслийг урагшлуулах, хамтран ажиллах боломжуудын талаар мөн хоёр тал хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Тээвэр логистикийн төв” төслийн хүрээнд боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаатай үнэ төлбөргүй түрээсэлж, Монгол Улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг хадгалах, задгай талбайн үйлчилгээ үзүүлэх, чөлөөт бүсийн орчинд бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүнийг стандарт агуулахад хадгалах, талбай түрээслэх, тээвэр зууч, логистикийн үйлчилгээг үзүүлэх боломжтой. Тэгэхээр төслийг яаралтай урагшлуулах, 10 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээн байгуулалт хийх тал дээр дэмжихээ Тяньжин хотын удирдлага илэрхийллээ" хэмээв.

Ухаалаг, эко хотын шийдлүүдийг Улаанбаатарт нутагшуулна

БНХАУ-ын Тяньжин хот смарт буюу ухаалаг технологид суурилсан дүүргийг хөгжүүлж буй. Энэхүү дүүргийн 31 хорооллын 400,000 өрхийн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлуудыг үүлэн технологид суурилсан удирдлагын системээр хянан шийдвэрлэж байна. 

Түүнээс гадна жолоочгүй нийтийн тээврийн үйлчилгээ, ухаалаг гэрлэн дохиог нэвтрүүлснээр авто замын ачааллыг 20 хувиар, түгжрэлийн хугацааг 20-30 минутаар бууруулж чаджээ. Тухайлбал, ухаалаг гэрлэн дохио нь тухайн замын ачааллаас хамаарч улаан, ногоон, шар гэрлүүдийг хэдэн минут, хэдэн секундийн хугацаатай асаах зохицуулалтыг дэвшилтэт технологийн тусламжтайгаар хийдэг.

Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Эко хот, ухаалаг хотын хөгжлийн газрын Ухаалаг удирдлагын тасгийн дарга Мү Шяолин "Оршин суугчдын амьдралд тулгардаг асуудлуудыг ухаалаг технологийн тусламжтайгаар шийдсэнээр олон хүний цаг зав хэмнэж байна. Нөгөө талаас бид технологийн эдгээр шийдлийг ашиглахдаа мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд чухалчилдаг. Энэ чиглэлээр дотооддоо тэргүүлэх мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг урьж, халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулсан" гэлээ. 

Түүнчлэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ухаалаг системийг нэвтрүүлжээ. Энэ хүрээнд хог хаягдлыг өндөр даралтын хүчээр нэгдсэн цэг рүү тусгай системээр тээвэрлэн хүргэж, ангилан ялгаж боловсруулахад бэлэн болгож байна.

Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Эко хотын гүйцэтгэх газрын дэд дарга Жан Жин "Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх энэ системийг 2015 оноос ашиглаж эхэлсэн, бүрэн автомат, хүний оролцоо бага тул зав цаг, зардал хэмнэсэн шийдэл. Өмнө нь хог хаягдлыг цуглуулах, ачиж тээвэрлэх, ялгах шатанд хүмүүс машин техниктэйгээр ажиллаж байсан бол одоо үүнийг технологийн шийдлээр гүйцэтгэж байна" хэмээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Тяньжин хот эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй байх шийдлүүдийг нэвтрүүлсэн байна. Тухайлбал, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх системтэй бид танилцлаа.

Улаанбаатар хотод ч турших, энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх боломжийн талаар судалж байна. Ер нь хотоо тэлэх, төлөвлөх мөн  дагуул хотыг хөгжүүлэхдээ дэд бүтцээ нэн тэргүүнд шийдэх ёстойг эндээс харж байна" гэсэн юм.

Хот, нийтийн аж ахуй, шуурхай удирдлага болон хот төлөвлөлтөд нэвтрүүлж буй ухаалаг, дэвшилтэт шийдлүүдийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, сайн жишиг, туршлагуудыг нутагшуулахад Тяньжин хоттой хамтран ажиллахаар тохиролцсоныг Хотын дарга Д.Сумъяабазар онцолсон юм. Тухайлбал, Хятад-Сингапурын хамтран хэрэгжүүлж буй ухаалаг хот, эко хот концепцын ухаалаг шийдлүүдийг шинэ суурьшлын Буянт-Ухаа бүсэд нэвтрүүлэхээр тохиролцлоо.

Боловсрол, худалдааны салбарт хамтын ажиллагаагаа тэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Тяньжин хотын дарга Жан Гун, мөн тус хотын намын хорооны дарга Чэн Минь-Ар нартай хийсэн уулзалтын үеэр боловсролын салбарын хамтын ажиллагаагаа, шаардлагатай чиглэлд боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтнүүдийг хүний нөөцийн сургалтад хамруулах боломж бүрдүүлэхээр тохиролцлоо.

Мөн "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-тай хамтран худалдаа, бизнесийн харилцааг тэлэх саналуудыг тавьж, тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 5 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 13 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 23 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 43 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 44 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 49 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 16 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 36 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top