x

Импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр RFID чип наалгана

Ирэх сарын 1-нээс /2023.03.01/ тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID чипийг машинд нь суурилуулахаар болоод байгаа. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасан дараах мэдээллийг өглөө.

-RFID систем гэж юу вэ, хэрхэн ашигладаг вэ?

-RFID системийг тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем гэж энгийнээр тайлбарлаж болно. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг нэгдсэн хяналт, зохицуулалттай болгож, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэн нэгдсэн сан үүсгэнэ. Түүнчлэн замын хөдөлгөөний төлөвлөлт, хяналт сайжирна.

Тээврийн хэрэгслийн бүртгэл, авто зогсоолын төлбөр тооцоо, эзэмшигчийн  шилжүүлэх, шинээр улсын дугаар авах зэрэг бүртгэлийг цахимаар хийх боломжтой болж холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд иргэдийг нэгдсэн мэдээллээр хангадаг болох юм. Эхний ээлжид 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын нэгдсэн уялдаа холбоо чухал. Иргэдэд хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр хэрхэн зохион байгуулах вэ?

-Улсын хэмжээнд орон нутагт 470 орчим мянга, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Эдгээрээс эхний ээлжид замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулна.

Улаанбаатар хотын хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулж байна. Тараах, суурилуулахтай холбоотой түр журмаа боловсруулан  танилцуулна. Иргэдэд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр бүртгэлийн цэгийг техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн байгуулна.

Харин  орон нутагт олон улс, улсын чанартай зам дагуу байрлаж буй нийт 33 төлбөр авах цэгийг цахимжуулах ажлыг энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа.

-Иргэд RFID чипийг авахад ямар нэг төлбөр төлөх үү?

-Тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчээс ямар нэгэн санхүүгийн зардал гаргахгүйгээр суурилуулж өгнө. Цаашид импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр RFID чипийг төлбөрөө төлөн наалгах юм.

-Энэ системийг олон улсад хэрэглэдэг үү?

-Олон улсад 1950 оноос нэвтэрсэн. Одоог хүртэл хөгжингүй улс орнууд ашиглаж байна. Зам тээврийн салбарт энэхүү технологийг 2012 оноос хойш судалсан. Мөн 2015 онд олон улсын судалгааны байгууллагууд Монгол Улсад RFID технологийг ашиглах нь хамгийн тохиромжтой гэсэн зөвлөмж гаргасан байдаг.

RFID технологи нь өртөг, үйл ажиллагааны зардлын хувьд ч бага гэдгийг судалгаагаар нотолсон учраас хэрэгжүүлэх гэж байна.

-Жолооч нарын торгуулийн мэдээллийг яаж хянах вэ?

- Монгол Улсын хэмжээнд нийт тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч нарын 21 орчим хувь нь л торгуулиа төлдөг, 62 хувь нь тээврийн хяналтын үзлэг, татвар, даатгалаа төлж байна. Үлдсэн 40 хувь замын хөдөлгөөнд оролцож байгаа эсэх нь тодорхой бус, хяналтгүй байна. Тэгэхээр үүнтэй холбоотой бүх асуудлыг энэ системээр шийдэх боломжийг бүрдүүлнэ.

-Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэсэн ойлголт байна?

-Үүнтэй холбоотой дүрэм журам шийдвэр одоогийн байдлаар эцэслэн гараагүй байна. Түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн хувьд ч тусдаа дүрэм журам хуулийн гарц гаргалгаа, эдийн засгийн тооцоо судалгааг хийж байгаа.

RFID технологи хэрэгжиж эхлээд л маргаашаас нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хорино гэсэн ойлголт нийгмийн сүлжээнд явж байна. Төрийн байгууллагууд хамтарсан нэгдсэн системийг бүрэн нэвтрүүлж, хууль эрх зүйн орчныг бий болгосны дараа холбогдох зохицуулалтыг хийнэ.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 5 цаг 57 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 59 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 6 цаг 2 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 6 цаг 2 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 6 цаг 4 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 6 цаг 4 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 20 цаг 52 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 20 цаг 58 мин Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун ухааныг ашиглах талаар хэлэлцэв 21 цаг 2 мин Улаанбаатар хотод Хятад-Монголын цагаан сарын хоолны соёлын өдөрлөг боллоо 21 цаг 3 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” болно 21 цаг 4 мин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ 21 цаг 5 мин Улсын хэмжээнд 177 мянга гаруй зөрчил бүртгэгдсэний дийлэнх нь замын хөдөлгөөний зөрчил байна 21 цаг 10 мин Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн уурхайд ажиллаж байна 21 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа 21 цаг 15 мин Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцоно 23 цаг 19 мин Ерөнхий сайд: Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддгаа харууллаа 23 цаг 26 мин Монголын хүнсний салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг онцлов 23 цаг 27 мин Цахилгаан мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ 23 цаг 29 мин АНУ стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргана 23 цаг 31 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна
Top