x

Монголын тал Тяньжин боомтод 10 га газар эзэмшиж, Тээвэр логистикийн төв байгуулах боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод албан томилолтоор ажиллаж байна. Хотын  захирагч өчигдөр Хятадын Хойд бүсийн усан тээвэр, логистикийн төв болон орчин үеийн үйлдвэрлэлийн бааз статустайгаар хөгжиж буй Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай танилцлаа. 

XIX зууны дунд үеэс үйлдвэр, худалдааны боомт хот болж хөгжсөнөөр Хятадын хойд бүсийн санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв болсон Тяньжин хотын боомт 500 сая чингэлгийг тээвэрлэх хүчин чадалтай, томоороо Хятаддаа гуравдугаарт эрэмбэлэгддэг. Хотынхоо зүүн хэсэгт 170 км талбайг эзэлдэг уг боомт дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог тээврийн маршруттай бөгөөд хөрш зэргэлдээ манай улсын хувьд ч далайн гол гарц болдог. Тяньжин боомтын удирдлага хотын захирагчийг угтан авч, үйл ажиллагаа, хүчин чадал, технологийн дэвшил, онцлогийнхоо талаар танилцуулав. Боомтын үйл ажиллагааг хариуцдаг “Тяньжин порт” группийн гүйцэтгэх захирал Чү Бинь:

-"Тяньжиний боомтын хувьд технологийн дэвшил, автомат системийг нутагшуулснаараа онцлог. Өөрөөр хэлбэл, хүний оролцоо маш бага, бүтээмж өндөр, 1,200 хүний хийх ажлыг 200 ажилчин гүйцэтгэж байна. Тухайлбал, хөлөг онгоцонд чингэлэг ачсаны дараа бэхэлгээг роботоор гүйцэтгэдэг нь зөвхөн манайд ашиглаж байгаа шийдэл юм" гэв.

Энэхүү боомтыг “Бүс ба зам” санаачилга болон Бээжин, Тяньжин, Хэбэйг уялдаатай хөгжүүлэх стратегийн хүрээнд далай болон эх газрыг холбох цэг, Хятадын умард нутгийн усан тээврийн төв болгон хөгжүүлж буйг тэрбээр мөн онцолсон. Тяньжин боомт нь ногоон технологид суурилсан буюу хог хаягдалгүй, байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчээр үйл ажиллагааныхаа эрчим хүчийг хангадаг зэрэг орчин цагийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлсэн жишиг болж буй талаар Чү Бинь дурдаж байлаа.

Улаанбаатар руу ирэх ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлнэ

зураг

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Улаанбаатар Тяньжинтай Ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээрт 1992 онд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэ хүрээнд хоёр хот соёл, боловсрол болон эдийн засгийн салбарт хамтран ажилласаар ирсэн.

Монгол Улсын хувьд далайд хамгийн ойр гарц нь Тяньжин хотын боомт. Энэ боомтоор жилдээ 90 мянган чингэлгээр ачаа бараа тээвэрлэж буйн дийлэнх хэсэг нь Улаанбаатар хотод буудаг. Цаашид ачаа тээврийн эргэлтийг саадгүй болгох, нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана.

Ингэхийн тулд боомт, гаалийн байгууллагуудтай ямар байдлаар хамтран ажиллах вэ, ачаа тээврийг чөдөрлөж байгаа ямар саад бэрхшээл байна вэ? Үүнийг хэрхэн арилгах вэ гэдэг асар чухал. Бидний зүгээс энэ тал дээр Тяньжиний боомттой хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэнэ.

Монгол Улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах зорилгоор хэрэгжүүлэх Тээвэр логистикийн төв төслийн талаар мөн бидэнд танилцууллаа.

Энэ төслийн хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт дахь 10 га газрыг Монголын тал эзэмшиж, Тээвэр логистикийн төв байгуулж, үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Энэ төслийг урагшлуулж ажил хэрэг болгох гарц байгаа юм байна.

Түүнээс гадна Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай танилцсанаар энэ салбарт нэвтрүүлж буй ухаалаг, автомат, дэвшилтэт шийдлүүдтэй танилцлаа. Эдийн засаг, бизнес, нийгмийн хөгжлийг урагшлуулж буй эдгээр технологи, инновацыг судлах, туршлага солилцох, улмаар нутагшуулах талаар судална" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 7 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 15 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 24 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 45 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 46 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 51 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 18 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 38 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top