x

Ж.Сүхбаатар: Европын орнууд нийтийн тээвэрт түшиглэн түгжрэлээ бууруулж байна

Узбекистанаас ирсэн SAZ LE60 маркийн хоёр автобусыг хүлээн авах үеэр Ж.Сүхбаатар сайд нийслэлийн түгжрэл болон нийтийн тээврийн асуудлаар товч танилцуулга хийлээ.

Ж.Сүхбаатар:

-"Улаанбаатарын түгжрэлийг бууруулах том суурь нөхцөл нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх асуудал. Энэ салбар уналтын байдалтай байгаа. Засгийн газар, УИХ-аас гаргасан нийтийн тээврийн парк шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Европын орнууд нийтийн тээвэрт түшиглэн түгжрэлээ бууруулж байна.

Нийслэлийн иргэдийн 55 хувь нь хувийн машинаар зорчдог. Хоногт 2.8 сая зорчилт хөдөлгөөн явагдаж байна гэж үзэхэд 1.8 сая иргэн хувийн машинаар, 550,000 орчим иргэн автобусаар явж байна. Нийтийн тээврийн шинэчлэлийн тухайд, одоогийн байдлаар 200 орчим шинэ автобусыг авчирсан. Сайн чанартай, үнэ боломжийн автобуснуудыг оруулж ирэх бодлого баримтална. Энэ онд хэрэгжүүлнэ.

Цахилгаан автобусыг чухалчилдаг ч автобус баазын эрчим хүчний чадал хангалтгүй учраас 160 ширхэг цахилгаан автобус оруулж ирнэ гэж тооцоолж байгаа. БНСУ-аас ч автобус авах бодолтой байгаа. Иргэдийн ая тухыг хангасан автобуснууд авахаар төлөвлөсөн.

Улаанбаатарын түгжрэлийг урт хугацаандаа бууруулна. Худалдааны төв, захууд орц, гарцаа цэгцэлмээр байна. Тухайлбал, Дүнжингарав худалдааны төвд өчигдөр ажилласан. Иргэд олон удаа ярьсан учир очиж ажилласан. Ажлын өдрүүдэд авто замын оргил ачааллын үед хувийн хэвшлийнхэн санаачилгатай байхыг уриалж байна. Тухайлбал, түгээлтийн машин дээр ч санаачилгатай хандаасай гэж зөвлөмж гаргаж байна. ААН, байгууллагууд агуулах болон бизнесийн аж ахуйн үйл ажиллагаагаа Улаанбаатараас нүүлгэвэл зээл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогоор дэмжихээр энэ оны төсөвт тусгасан.

Өнөөдөр хүлээн авч буй хоёр автобусыг бэлэглэж байгаа "СамАвто" компани бизнес төлөвлөгөөгөө зөв харж байна гэж бодож байна. Монгол Улс Алс Дорнод, Сибирьтэй ойрхон байршдаг. Манай хойд хөршийн эдгээр хэсгүүдийн автобусны үйлдвэрлэлийн асуудал хүндрэлтэй байдаг тул бид БНХАУ-аас автобус авдаг. "СамАвто" компани ISUZU технологиор үйлдвэрлэсэн SAZ LE60 маркийн автобус Монголын нөхцөлд тохирох эсэхийг тодорхой хугацаанд харах байх. Өөрсдийн хэрэглэдэггүй автобусыг өгч байгаа юм биш" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 47 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 52 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 19 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 39 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top