x

Х.Нямбаатар: Энэ онд шүгэл, шүүр, шувуу, шил, шилжүүлэн авах ажиллагааг хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оны “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан тогтоолыг баталлаа.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Авлигатай тэмцэх жилийн хүрээнд Засгийн газрын сайд нарт болон харьяа агентлагуудад далд эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдлыг бий болгох, олборлох салбарын хил үнийг тогтоох системийг бий болгож чадсанаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 55 орчим их наяд төгрөгт хүргэх боломж нөөц бий гэж тогтоолыг боловсруулах явцад холбогдох яамдууд тооцоо судалгаа гаргаж өгсөн. Энэ утгаар нь авч үзвэл Авлигатай тэмцэх жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтууд үр дүнд хүрсэн тохиолдолд ДНБ-ний нэг хүнд ногдох орлого анх удаагаа 5000 ам.доллараас дээш гарах боломжтой гэх тооцооллыг гаргасан.

Улс орнуудын төрийн тэргүүний авлигатай тэмцсэн туршлагууд, авлигатайгаа тэмцэж үр дүнд хүрсэн улс орнуудын олон туршлагыг судалсны үндсэн дээр 2023 оны “Авлигатай тэмцэх жил” болгох Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулсан" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Авлигатай тэмцэж үр дүнд хүрсэн улс орнуудад гурван үндсэн хүсэл эрмэлзлэл давхацаж байж илүү үр дүнд хүрсэн гэдгийг улс орны тэргүүн туршлагууд нотолдог.

Тухайлбал, баруун европ, Скандиновын хойгийн орнуудын авлигатай хийсэн тэмцэл үр дүнгүүд үүний нотолдог.

Нэгдүгээрт, тухайн улс орон, түүний засгийн газар авлигатайгаа тэмцэх чин хүсэл эрмэлзлэл байгаа эсэх нь тэмцлийн хамгийн том хөдөлгөгч хүч байдаг.

Хоёрдугаарт, олон түмний авлигатай тэмцэж байгаа тэмцлийг дэмжих дэмжлэгүүд байдаг.

Гуравдугаарт, чадварлаг хууль сахиулах тогтолцоо гэсэн гурван зүйл үр дүнд хүргэдэг.

Авлигатай тэмцэх жилийн хүрээнд зарлаж байгаа авлигатай тэмцэх "Таван-Ш" үйл ажиллагааг танилцуулж байна.

  • "ШҮГЭЛ ҮЛЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА"-г эрчимжүүл гэдэг үүрэг, даалгаврыг өгсөн. УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганы хуралдаанаар яаралтай батлуулж, үндэсний шүгэл үлээх эрх зүйн тогтолцоогоо төгөлдөржүүлэн баталгаажуулах, шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлыг бататган хангах тал дээр Засгийн газрын холбогдох гишүүдийг үүрэгжүүлж, шүгэл үлээх үндэсний тогтолцоог бий болгох үүрэг өгсөн. Энэ нь авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог бий болгох үйл ажиллагаа юм.

  • ШҮҮР АЖИЛЛАГАА. Энэ нь улс төрд, нийтийн албанд ажиллаж байгаа, орлогоосоо давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй нийтийн албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалаас шүүрдэн чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгаж байгаа. Нөгөөтэйгүүр авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулан ял шийтгэл нь гарцаагүй байх, холбогдон шалгагдаж байгаа хэрэг бүртгэлийг эрчимжүүлэн шалгах тал дээр “Шүүр ажиллагаа”-ны хүрээнд хуулийн дагуу ажил зохион байгуулахыг үүрэгжүүлсэн.

  • ШУВУУ АЖИЛЛАГАА. Сонсогдох байдлын хувьд сонин байж магадгүй. Энэ нь авлига албан тушаалын гэмт хэргээс шалгуулалгүйгээр оргон зайлсан, зугтсан, гадаад улс орнуудад байгаа эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан этгээдүүдийг эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ болон олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд эх нутагт нь буцаан авчирч, шударга шүүхийн өмнө оруулж, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах энэ чиглэлийн ажиллагааг зохион байгуулах ГХЯ, ХЗДХЯ болон холбогдох хууль хяналтын байгууллагуудад үүрэгжүүлсэн.

  • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА. Гэмт хэргийн замаар олсон орлого, хураагдсан эд хөрөнгүүдийг хэрхэн улсын орлого болгож, хэрхэн хамгийн хэрэгцээтэй үйл ажиллагаанд захиран зарцуулах вэ гэдгийг шинээр хууль эрх зүйн орчин бүрдүүлж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг ХЗДХЯ-нд даалгаж байгаа.

  • ШИЛЭН АЖИЛЛАГАА. Төрийн өмчит бүх компаниудын засаглалыг оны нэгдүгээр хагаст сайжруулахыг энэ Шилэн ажиллагааны хүрээнд даалгаж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-д төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг өргөн бариад хэлэлцэх эсэхийг шийдсэн байгаа. Энэ хуулийг нэн яаралтай горимоор батлуулж, батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангаж, төрийн өмчит компани болгон дээр зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр ТУЗ гүйцэтгэх удирдлагыг томилох, зарим төрийн өмчит компаниудад гадаадын менежментийн багуудыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох замаар нэн яаралтай 2023 оны эхний хагастаа төрийн болон орон нутгийн өмчит бүх компаниудын удирдлагыг шилэн болгохыг даалгаж байна.

Мөн цахимжилтын ажлыг эрчимжүүлэх, төрийн үйл ажиллагааны зөвшөөрлийн тогтолцоог цахим руу шилжүүлэх ЦХХЯ-нд даалгаж, эрчимжүүлэх ажлуудыг үүрэгжүүлсэн. Улс төрийн намуудын санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтыг УИХ-д шинээр хууль боловсруулж, өргөн мэдүүлэх замаар намуудын санхүүжилтыг ил тод, шилэн болгох эрх зүйн орчин бүрдүүлэхийг үүрэг болгосон.

Эцэст нь ёс зүйтэй, шударга өрсөлдөх, бизнесийн цэвэр орчинг бүрдүүлэх бүх талын арга хэмжээ авахыг Засгийн газрын сайд нарт даалгасан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 5 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 13 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 22 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 43 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 44 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 49 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 16 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 36 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top