x

Г.Занданшатар: Төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоох ёстой

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийх үеэр УИХ-ын үйл ажиллагаанд шинэ шатанд гарч буй хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлж байлаа.

Тэрээр хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг батлан хэрэгжүүлж, авлига албан тушаал, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлснээр  олон жил бугшсан хулгай, луйврыг ил болгож байна. Нийгмийн шударга ёс, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад авлига хамгийн том саад болж байна. Албан тушаалтнуудын оролцоотой авлигын томоохон хэргүүд олон нийтийг бухимдуулж буй энэ цагт төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоохын тулд УИХ-аар Авлигатай тэмцэх багц хуулийг хэлэлцэж байгааг онцлон тэмдэглэсэн.  

Мөн хойч үеийнхээ боломжийг хулгайлж буй хээл хахуулийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг.  Эрүүгийн хуулийн Авлигын гэмт хэрэгтэй холбоотой 22 дугаар бүлгийг бүхэлд нь хөндөж нэмэлт, өөрчлөлт оруулснаар ялын хэмжээг нэмэгдүүлж, нийтийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгасан. Авлигачдад оногдуулах ялыг чангаруулж, ямар ч хэлбэрээр завших боломжгүй болгосноор төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага нэмэгдэж, баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсны нийтлэг зарчмууд хангагдах суурь болно гэдгийг УИХ-ын дарга онцолж байлаа.  

Түүнчлэн Авлигатай тэмцэх багц хуулийн хүрээнд нийтийн сайн сайхны төлөө нийгэмд бугшсан хууль бус үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалах, иргэдийн оролцоог түшиглэхийн тулд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Ийнхүү хууль тогтоох дээд байгууллагын чиг үүргийг шинэ түвшинд гаргаж, олон жил нийгэмд бугшсан асуудлыг нийтэд дэлгэж, хууль бус үйлдлүүдийг мөрдөн шалган, илрүүлэхэд Авлигатай тэмцэх  багц хууль үр дүнгээ өгнө гэв. 

Уулзалтад оролцогчдын зүгээс улстөрчид болон төрийн албаны эрх бүхий тушаалтнуудын  авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой мэдээллүүд хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагддагч тодорхой хариуцлага хүлээлгэдэггүй өнгөрдөг тул авлигын эсрэг тэмцэлд итгэл алдардаг талаар хөндөхийн зэрэгцээ Улсын Их Хурлын зүгээс Монгол Улсын Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хууль бус асуудал болон нүүрсний хулгайн гэмт хэргийг даруй илрүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж буйд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    амаараа л таслан зогсооно доо
    2023 оны 02 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 14 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 22 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 32 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 52 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 53 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 58 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 25 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 45 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top