x

Эрэн хайх, аврах баг Турк Улсыг зорилоо

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өнөөдөр өглөөний 04:34 цагт БНТУ-ыг зорин нислээ.

Тус баг гамшгийн бүсд эрэн хайх, аврах болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг хүргэх юм.

Монголд Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Турк Улсад үүрэг гүйцэтгэх эрэн хайх, аврах бүлгийн багийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өгөв. Тэрбээр “Монгол Улс БНТУ-тай түүхэн найрсаг уламжлалт харилцаатай. Тухайлбал, Монгол Улсад 2010, 2016 онд тохиолдсон зудын гамшгийн үр дагаврыг арилгахад БНТУ-ын Засгийн газраас хүмүүнлэгийн бараа, материал тусламж үзүүлж, өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, сумын малчдад өвс, тэжээлийн тусламж хүргэж байсан. Та бүхэн хүлээн авагач улсын зохион байгуулагч талын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулахгүй, учирч болзошгүй эрсдэлийг тооцож, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллаарай. Олон улсын аврагчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд эргэн ирэхийг хүсэж байна” гэлээ.

Мөн Монгол Улсад суугаа Турк Улсын Элчин сайд Зафер Атеш “Нэг ч гэсэн Турк хүний амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө гамшгийн бүс рүү явж буй та бүхэнд баярлалаа. Хүнд бэрх цагт монголчууд та бүхний халуун сэтгэлийг Туркийн ард түмэн хэзээд талархан хүндэтгэж, ач санаж явах болно” хэмээв.

ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчид үүрэг гүйцэтгэх юм. Тус багт ОБЕГ-ын Эрэлч нохойн албаны Марта, Балу дуудлагатай ноход багтсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 12 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 20 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 30 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 50 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 51 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 56 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 23 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 43 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top