x

Н.Батбаяр асуултад оновчтой хариулж, эрх баригчдыг хурцаар шүүмжилсэн тул гишүүд сонсголыг зогсоолоо

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Өнөөдөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Хөгжлийн банкны сонсголд оролцож байна. Тэрээр сонгсголыг удирдаж буй Б.Энхбаяр, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын асуултад маш оновчтой хариулж, далимд нь эрх баригчдыг чадварлагаар шүүмжилж байсан тул сүүлдээ завсарлага авч, хүчээр сонсголыг зогсоолоо.

Түүнийг Хөгжлийн банкны санхүүжилтийг шийдэлцэж байсны хувьд сонсголд дуудсан юм.

Сонсголын дунд үед УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хөгжлийн банкны 2 их наяд 540.2 тэрбум төгрөгийн санхүүжтилтийн 88.9 хувь буюу 2 их наяд 260.4 тэрбум төгрөгийг УИХ, Засгийн газрын тогтоолыг үндэслэн 295 төсөл, арга хэмжээнд олгосон. Ихэнх мөнгөө валют олохгүй ажилд зарцуулчихсан байна” хэмээн асуув.

Сайд асан Н.Батбаяр ”Экспорт дэмжих чиглэлд зарцуулсан мөнгө бага юм шиг харагдаж байж болно. Хэрвээ манай Засгийн газар унаагүй бол Монгол Улс төмөр замтай болчих байсан юм. Гэтэл МАН хоёр удаа 60 гаруй гишүүнтэй гарч ирээд төмөр үам барьсангүй. Мухар зам барьсан, өргөн царигаар барьсан. Өнөөдөр “Нүүрсний хулгай” ярьж байна. Төмөр зам барьчихвал нүүрсний хулгай чинь автоматаар байхгүй болчихно” хэмээн хариулав.

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд “Ажил хийснийг чинь хүлээн зөвшөөрч байгаа ч төсвөөс гадуур мөнгө эргэлдүүлсэн зэргээр макро түвшинд алдаа гаргачихжээ гэж хэлэх болов уу гэж харж байлаа” гэхэд Сайд асан Н.Батбаяр “Би макро түвшинд алдаа гаргаагүй. Гадаад худалдаа нэмэх үзүүлэлттэй болгож чадна гэдгээ бид мэдэж байсан. Одоо ч нэмэх. Гэтэл яагаад ам.долларын ханшаа алдаж байна вэ гэвэл Оюутолгой, Тавантолгойн экспортын орлого орж ирэхгүй байгаатай холбоотой. 2017 онд Оюутолгойн орлогыг Монголын банкуудаар дамжуулахаар болгоход сарын дараа тэр шийдвэрээ цуцалж байсан. Хэрвээ экспортынхоо орлогыг бүгдийг нь эх орондоо авдаг байсан бол ханшаа алдахгүй байсан юм. Тийм болохоор экспортын орлогоо бүгдийг нь олж авдаг нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн хариулав.

Түүнийг ийн үргэлжлүүлэн ярьж байтал Сайд Ж.Сүхбаатар “Таны бие зүгээр үү” хэмээн асуухад Н.Батбаяр “Зүгээр, зүгээр” гэж хариулсан ч “Б.Батбаяр эмчилгээтэй байдаг хүн. Одоо бусдаас нь асуугаад явчих” хэмээн хариултыг нь зогсоосон юм. Мөн түр хорооны гишүүнд түр зуур салхинд гарахыг Н.Батбаярт зөвлөсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 13 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 21 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 30 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 51 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 52 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 57 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 24 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 44 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top