x

О.Чинзориг: Гуравдугаар сарын 1-нээс бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг үнэгүй олгоно

Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох шийдвэр өнгөрсөн онд гарсан билээ. Энэхүү гэрчилгээг хэрхэн олгох талаар холбогдох албанаас мэдээлэл өглөө. 

Энэ талаар Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг "2023 оны гуравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгож эхэлнэ. Энэ ажлыг ЗТХЯ болон нийслэл холбогдох албаныхан хамтран зохион байгуулна.

Засгийн газрын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын зам, тээврийн нэгдсэн системийн тогтолцоог бий болгох төсөл хэрэгжиж байгаа юм. Үүний нэг нь Монгол Улсын хэмжээнд байгаа тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох. Ингэснээр Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг нэгдсэн менежмент, хөдөлгөөний зохион байгуулалтад оруулна.

Гол зорилго: 

Нэгдүгээрт, зам ашигласан хугацаа болон уртаар төлбөрийг тооцох чиглэл рүү орно. 

Хоёрдугаарт, зам дээр ямар нэг байдлаар хууль зөрчсөн тээврийн хэрэгслүүдийг илрүүлнэ. 

Гуравдугаарт, иргэдэд замын түгжрэлийн талаарх мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилготой.

Цахим гэрчилгээг төлбөргүй олгох ажил гуравдугаар сарын 1-нээс хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Зургаадугаар сарын 1-нээс цахим гэрчилгээг бүрэн нэвтрүүлэхээр тооцоолон ЗТХЯ болон түгжрэлийг бууруулах Үндэсний хороо ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн цаасан гэрчилгээ шаардлагагүй болно.

Товчоодоор орж, гарах болон зогсоолын төлбөр тооцоо онлайн хэлбэрт шилжинэ. Төлбөр тооцоо төлөх уламжлалт аргыг хална. Цахим гэрчилгээг нэг сая орчим тээврийн хэрэгсэлд олгоно. Үүнд чиргүүл, мопед, мотоцикл хамаарна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DANIEL RAY (172.71.102.52)
    LOST CRYPTOS CAN BE RECOVERED BACK Hello everyone digital trading ( Forex, Crypto and Option ) according to statistic is the best way to earn money working from home. But scammers have made it impossible for anyone to benefit from trading, A lot of people have been scammed and have lost their life savings to scammers. I was once a victim of digital trade fraud, but i was able to recover back my lost funds through the help of MorrisGray830 at gmail com and He also taught me the trick behind trading and also the best strategy to enter the market and when to exist the market. He is offering free tutorial on how to become a successful trader and also how to reclaim your lost funds.......
    2023 оны 02 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 25 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 34 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 43 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 3 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 4 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 9 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 36 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 56 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top