x

“Манай хороо-Миний гудамж” аян зохион байгуулна

Долоо хоног бүрийн баасан гаригт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн болон цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл өглөө.

Энэ удаагийн хэвлэлийн хурлаар “Манай хороо-Миний гудамж” аян болон зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хот, нийтийн аж ахуйн ажлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан "2023 оны хоёрдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 2-ны хооронд нийслэлийн есөн дүүрэгт “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулна.

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, амрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү аян чиглэж буй. Энэ жилийн хувьд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд иргэд, аж ахуй нэгжийг дүүрэг, хороодод мод, бут тарихыг дэмжих, энэ тал дээр шинэ санаачилга, аргачлалыг нэвтрүүлэхэд анхаарна.

Түүнчлэн аж ахуйн нэгжийн 50 метрийн зураглалыг гаргах, энэ зураглалын дагуу цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийхэд ач холбогдол өгч буйгаараа онцлог. Энэ аянд идэвхтэй оролцохыг иргэд, олон нийтдээ уриалж байна” хэмээв.

Аяныг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулсан, нийслэл дэх Ажлын хэсэг удирдан зохион байгуулах бөгөөд дүүрэг, хороодод дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан дэд Ажлын хэсгүүд ажиллах юм.

Аяны хүрээнд:

  • Гудамж, зам, талбайг тохижуулах

  • Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлан хамгаалах

  • Иргэдийн амьдрах орчны нөхцөлийг сайжруулан, чанаржуулах

  • Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх

  • Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх, арчилж хамгаалах

  • Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах

  • Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх ажлыг хийх юм.

Аянд оролцогчдыг хариуцсан ажлын чиг үүргийн дагуу байр эзлүүлэн: 

  • Шилдэг дүүрэг

  • Шилдэг хороо /орон сууцны/

  • Шилдэг хороо /гэр хороолол/

  • Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага

  • Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/

  • Шилдэг орон сууцны контор, хэрэглэгчдэд үйлчлэх төв

  • Шилдэг өрх /гэр хороолол/

  • Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллагыг шалгаруулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DANIEL RAY (172.71.102.52)
    LOST CRYPTOS CAN BE RECOVERED BACK Hello everyone digital trading ( Forex, Crypto and Option ) according to statistic is the best way to earn money working from home. But scammers have made it impossible for anyone to benefit from trading, A lot of people have been scammed and have lost their life savings to scammers. I was once a victim of digital trade fraud, but i was able to recover back my lost funds through the help of MorrisGray830 at gmail com and He also taught me the trick behind trading and also the best strategy to enter the market and when to exist the market. He is offering free tutorial on how to become a successful trader and also how to reclaim your lost funds.......
    2023 оны 02 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 27 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 35 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 44 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 5 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 6 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 11 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 38 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 58 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top