x

Баянзүрх дүүрэгт 250 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байв. Энэ бол 2010 онmой харьцуулахад 3.6 дахин өссөн үзүүлэлт. Гэвч нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ дэлхийн томоохон хотуудаас 3-4 дахин бага байна. Тиймээс хотын удирдлага иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг хангахад анхаарч, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлдээ дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулан, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Баянзүрх дүүрэгт ажиллаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд хийж буй ажилтай танилцлаа.

Томоохон цэцэрлэгт хүрээлэн нэгээр нэмэгдэх нь

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд Баянзүрх дүүрэгт хийх томоохон ажлуудын нэг нь тус дүүргийн 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэвэр усны нөөцийн 300 га талбайд Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Ундны усны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд амрах, чөлөөт цагаа зөв, зохистой өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор энэхүү ажлыг санаачилжээ. Ерөнхий төлөвлөгөөний дагуу уг цэцэрлэгт хүрээлэнгийн 250 га талбай нь ашиглалтынх байх бөгөөд үүний 70-80 хувьд нь мод тарьж, зүлэгжүүлэх аж. Түүнчлэн 200 орчим машины зогсоол, авто зам, явган болон дугуйн замыг шийдэн тохижуулна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан "Ундны усны эх үүсвэр болсон голын ай савыг хамгаалах, байгалийн унаган төрхийг нь хадгалж үлдэх, мөн мал орж ирэх, айл буухаас сэргийлэх нь нэн чухал. Тиймээс бид уг цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна. Олон улсын гэж тодотгосны учир нь Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагатай хамтран 25 га талбайг тохижуулахаар төлөвлөж буй. Өөрөөр хэлбэл, нэг га талбайг улс үндэстнийхээ түүх, соёл, уламжлалыг таниулах байдлаар тохижуулах, бүтээн байгуулалт хийх саналыг Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийн газруудад тавьж эхэлсэн. Тэдний зарим нь энэ санаачилгыг дэмжихээ илэрхийлээд байна" гэв.

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлт өнгөрсөн оноос эхэлж, талбайг хашаалсан бөгөөд ногоон байгууламжийн усалгаа, арчилгааг хариуцан ажиллах нэгж байрлах оффисын барилга, авто замын бүтээн байгуулалтыг 2023 онд хийх юм.

Түүнчлэн ногоон байгууламжийн зарим ажлыг эхлүүлж, хоёр км урттай дугуйн зам тавихаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Гэр хорооллын бүсэд томоохон хэмжээний цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг нийслэлийн удирдлага дэмжиж, ногоон байгууламж бий болгох, мод, суулгацаар хангах тал дээр тусалж ажиллана” хэмээлээ. Мөн ерөнхий төлөвлөлтийг нийслэл, дүүргийн хэмжээний бүтээн байгуулалттай уялдуулах, иргэд болон аж ахуйн нэгжийн оролцоог дэмжихэд анхаарахыг онцолж байв.

Бага зайд ч бүтээж болно

Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох, амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхэд том бүтээн байгуулалт чухал нь гарцаагүй. Гэхдээ санаачилга, сэтгэл байвал бага зайд ч тухтай орчныг бүрдүүлэх боломж бий. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороон дахь ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий бичил цэцэрлэг үүний нэг жишээ юм. Энэхүү талбайг хог хаягдлаар дүүрсэн жалга байсныг цэвэрлэн тэгшилж, дүүргийн төсвөөр Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв гүйцэтгэсэн аж. Явган болон дугуйн зам, сүүдрэвч, сагсан бөмбөгийн 3х3 талбайтай болгон тохижуулж, автомашингүй гудамж болгосон нь оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар болжээ.

“Орчныг тохижуулаад сайхан болгочихоор хүмүүс ч хог хаяхаа больж, ойр орчмын айлууд хашаагаа сэлбэн засаж жигдрүүлсэн. Энэ хавийн иргэд ч орчныг цэвэрхэн байлгах, хүүхэд тоглох талбайг харж хамгаалахад анхаардаг” хэмээн тус хорооны иргэн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Гэр хорооллын бүсэд ая тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарч, дахин гурван байршилд ийм талбай байгуулах боломжтойг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэлж байлаа.

Тэрээр “Хотоо иргэддээ ээлтэй болгох, ногоон байгууламжийг нь нэмэгдүүлэх, ая тухтай орчныг бүрдүүлэхэд илүү анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлд төр, хувийн хэвшилтэй хамтран нэлээд ажлыг төлөвлөсөн. Түүнээс гадна боломж бололцоогоо ашиглан бага зайд ч бүтээн тохижуулах боломжийг эрэлхийлнэ. Тухайлбал, хороодод ийм бичил цэцэрлэг байгуулах, орчныг нь тохижуулах бүрэн боломжтой” хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Өчигдөр 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Өчигдөр 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Өчигдөр 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Өчигдөр 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Өчигдөр 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Өчигдөр 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Өчигдөр 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Өчигдөр 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Өчигдөр 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Өчигдөр 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Өчигдөр 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Өчигдөр 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top