x

ЕБС-иудын нөхөн хангалтын төсвийг 12.5 тэрбум төгрөг байхаар баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр хуралдаж, Нийслэлийн Боловсролын газрын 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөтэй танилцлаа.

Нийслэлийн Боловсролын газар нь цар тахлаас үүдэлтэй хичээлийн хоцрогдлыг нөхөх ажлын хүрээнд танхим болон цахимаар хосолсон нэмэлт сургалт явуулах, хөтөлбөрийн агуулгыг ахиулах ажлыг төлөвлөжээ. Мөн энэ онд багтаан цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийслэлийн зарим хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулна гэв. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “ЕБС-ийн сургалтын орчинг сайжруулж, багш нарын арга зүйг чадавхжуулахад анхаарч ажиллана. Ерөнхий боловсролын сургуульд роботын сургалтыг нэвтрүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангана. Мөн суралцагчид цахим платформд суурилж ЭЕШ-д бэлтгэх боломжоор хангахаар төлөвлөн ажиллаж байна. Цаашид 2-4 жил ажиллаж байгаа багш нарыг арга зүйн сургалтад хамруулж, сургалтын арга барилыг сайжруулахад анхаарч ажиллана” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр Төлөөлөгч Н.Баярчимэг ерөнхий боловсролын 153 дугаар сургуульд үүсээд буй нөхцөл, байдлын талаар тодрууллаа. Тухайлбал, тус сургууль нь 960 хүүхдийн суудалтай. Гэвч ашиглалтын шаардлага хангахгүй болсон 12-р сургуулийн суралцагчид мөн дээрх сургуульд суралцах болсон. Хоёр сургуулийн нийт 2500 гаруй хүүхэд суралцаж буй уг сургуулийн сандал, ширээ бусад сургалтын хэрэглэгдэхүүнийг 960 хүүхдээр бодож, төсөв олгоогүйгээс хүүхдүүд сурах, багш нар ажиллах боломж байхгүй болсныг тэрбээр тодотгосон юм. Тиймээс энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай талаар саналаа хэллээ.

Нийслэлийн хэмжээнд 20 гаруй сургууль ачаалал, даац хэтэрсэн байна. 153 дугаар сургуулийн нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэнэ гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга хэллээ. Боловсролын салбар анх удаа сургуулиудын нөхөн хангалтын төсвийг ₮12.5 тэрбумаар суулгасан байна. Ингэснээр сургуулиуд шаардлагатай хэрэглэгдэхүүн, материалаа төрийн худалдан авалтын цахим дэлгүүрээс авах боломжтой болжээ. Харин Төлөөлөгч Б.Мягмар байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах ажлын үйл явцыг тодруулав. Мөн Хан-Уул дүүргийн 7-р сургуульд нөхөн хангалтын зардлаас компьютер, программ хангамж, тоног төхөөрөмж, сандал, ширээний хүртээмжийг шийдэх боломж бий эсэхийг тодруулсан юм.

Төлөөлөгчийн тавьсан асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтойг Б.Амартүвшин тодотголоо гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 28 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 37 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 46 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 6 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 7 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 12 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 39 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 59 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top