x

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Вашингтон хотноо ажиллаж байна

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн IV зөвлөлдөх уулзалтад оролцох, АНУ-ын засаг захиргааны холбогдох албан тушаалтнуудтай уулзахаар нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд Вашингтон хотноо ажиллаж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нэгдүгээр сарын 31-ний өдөр АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Мянганы сорилтын корпорацын Европ, Ази, Номхон далай, Латин Америк хариуцсан Дэд ерөнхийлөгч Ж.Брүүкс, Олон улсын хөгжлийн агентлагийн Азийн асуудал хариуцсан товчооны Туслах дарга М.Шкиффер нартай тус тус уулзав.

Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус шинээр байгуулагдсан 118 дугаар конгресст Монголын бүлэг ойрын хугацаанд шинэчлэгдэн байгуулагдах талаар тэмдэглэж, Монгол Улстай хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд конгрессын зүгээс үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэв.

Мянганы сорилтын корпорацын Европ, Ази, Номхон далай, Латин Америк хариуцсан Дэд ерөнхийлөгч Ж.Брүүкстэй хийсэн уулзалтын үеэр АНУ-ын МСК-ын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хоёр дахь Компакт гэрээний явц, Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Азийн асуудал хариуцсан товчооны Туслах дарга М.Шкиффер нарын уулзалтаар тус агентлагийн хүрээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжууд болон эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар Монгол Улсад өнгөрсөн арван жилийн хугацаанд ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн бодлогыг дэмжих, эрчим хүчний салбарыг дэмжих зэрэг чиглэлээр нийт 260 гаруй сая ам.долларын техникийн болон санхүүгийн туслалцаа буцалтгүй тусламж үзүүлсэн юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 24 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 32 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 42 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 2 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 3 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 8 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 35 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 55 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top