x

Хугацаат цэргийн албан хаагчид Цэргийн хэргийн мэдлэгээрээ өрсөлдөв

Зэвсэгт хүчний 119, 120, 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх зорилготой “Тактик жагсаалын нэгдсэн хичээл”-ийн хоёрдугаар шатны арга хэмжээ нэгдүгээр сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид амжилттай явагдлаа.

Эхний шат нь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид явагдсан юм.

Уг тактик жагсаалын хичээл нь уламжлалт бус шинэлэг хэлбэрээр зохион байгуулагдсан ба дээрх гурван ангийн хугацаат цэргийн алба хаагчийн дунд цэргийн хэргийн мэдлэг, дадлага, чадвар, биеийн тамир спорт, оюун ухааны чадавхыг сорьсон уралдаан тэмцээн явуулснаараа онцлог юм. 

Энэ өдөр түрүүч, байлдагч нар ангийн үйл ажиллагааны онцлог, зэвсэглэл, цэргийн техниктэй танилцаж, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу “Тусгай бэлтгэлийн нормативын  буухиа”, танин мэдэхүйн асуулт хариултын “АХА” тэмцээнд оролцлоо. 

Анги тус бүрээс 7 гишүүнтэй 2 баг “Тусгай бэлтгэлийн нормативын буухиа”-д оролцож аваргаа тодруулсан бөгөөд гишүүн бүр 1 нормативыг биелүүлж, дарцаг дамжуулан уралдаж, барианд орсон юм.

Тэмцээний дүнгээр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн нэгдүгээр баг, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хоёрдугаар баг, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн нэгдүгээр баг тус тус тэргүүлж, өнгөлөв. 

Мөн Монгол Улсын түүх, газар зүй, соёл уламжлал, “Цэргийн нийтлэг дүрмүүд”, танин мэдэхүйн хөгжөөнт асуулттай “АХА” тэмцээнд анги бүрээс 20 хугацаат цэргийн алба хаагч оролцоход байлдагч Л.Занданшатар, Э.Гансүх (326), байлдагч М.Төгс-Од (119) нар эхний байруудад шалгарсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 1 цаг 51 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 7 цаг 49 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 51 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 7 цаг 54 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 7 цаг 54 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 7 цаг 56 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 7 цаг 56 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 22 цаг 44 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 22 цаг 50 мин Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун ухааныг ашиглах талаар хэлэлцэв 22 цаг 54 мин Улаанбаатар хотод Хятад-Монголын цагаан сарын хоолны соёлын өдөрлөг боллоо 22 цаг 55 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” болно 22 цаг 56 мин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ 22 цаг 57 мин Улсын хэмжээнд 177 мянга гаруй зөрчил бүртгэгдсэний дийлэнх нь замын хөдөлгөөний зөрчил байна 23 цаг 2 мин Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн уурхайд ажиллаж байна 23 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа 23 цаг 7 мин Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцоно Өчигдөр 15 цаг 48 мин Ерөнхий сайд: Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддгаа харууллаа Өчигдөр 15 цаг 41 мин Монголын хүнсний салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг онцлов Өчигдөр 15 цаг 40 мин Цахилгаан мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ Өчигдөр 15 цаг 38 мин
iИх уншсан
Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, өөрчлөлтийн талаар хэлэ... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б...
Top