x

Иргэн Г.Ганхүү хүний эрхийг боомилсон хуульд хориг тавихыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уриаллаа

УИХ-ын Намрын чуулганы сүүлийн хоёр өдөр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэж, баталсан нь улс төрийн зорилготой, цахим орчинд иргэдийн эрхийг хязгаарлах заалттай хууль хэмээн иргэд, иргэний нийгмийн төлөөллүүд илэрхийлсээр байна.

Тус хуульд одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавих эсэх нь олны хүлээлтийг үүсгээд байгаа. 

Тэгвэл аялагч Г.Ганхүү Олон нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавихыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уриалжээ. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Оюутан цагийн найз Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхээ, чи бид 2-т оюутан цагтаа сайхан нөхөрлөж байсан үе, шар айраг хувааж уугаад Чехуудтай гар зөрүүлж, банзан гитараа хамт нүдэж, машин тэрэгний наймаа хийж явсан үе хүртэл бий. Чамайг Монгол Ардын намын гишүүн болсон цагаас хойш, ялангуяа дарга, цэрэг, Генсек, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход чинь ч хүртэл нэг ч удаа уулзаж, юм гуйж байсангүй ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Төрийн наадмын хүлээн авалтад урихад чинь Ёс ёмбогор, Төр төмбөгөр гээд очсон биш, ганц тагш шар айраг уугаад 10 минут саатаад гарсан биш, долоогч, бялдуучаараа дуудуулаад ардын дайсан болсон. Одоо харин оюутан цагийн найзын хувьд нэг гуйлт байна. Н.Учрал гишүүний яаран сандран оруулж ирсэн, ард иргэдийнхээ санаа бодлыг боомилох гэсэн, Ардчилсан улсын үнэт зүйлд биш зөвхөн Тоталитар улсад л байхуйц энэ хуульд хориг тавина гэж найдъя, өнөөдөр сүүлийн өдөр нь юм байна, Оюутан цагийн найз Ганхүү, Алматы хот, 2023 оны 1 дүгээр сарын 27" хэмээн бичжээ.

Дашрамд, Цогц Хөгжлийн Үндэсний Төвөөс санаачилсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг "Цахим орчинд хяналт тавих хууль"-д хориг тавихыг хүссэн өргөдлийг өнөөдрийн байдлаар 6,937 иргэн дэмжжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд "Ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ" хэмээн заасан байдаг.

Ерөнхийлөгч хуульд хориг тавих эсэхийг ажлын тав хоногт шийдэх хуулийн зохицуулалттай билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (141.101.99.239)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 24 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 32 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 41 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 2 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 3 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 8 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 35 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 55 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top