x

Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.

Хурлаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав.

Засгийн гарын 2022 оны 51 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумын нутаг дэвсгэрт баригдах “Богдхан төмөр зам” төслийн төмөр замын шугамын чигийг баталсан. Уг тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбай болон давхацсан газрыг чөлөөлөх, шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Богдхан төмөр замын чигийн дагуух нийт зурвас газрын хэмжээ 974.5 га талбай бөгөөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хамаарах хэсэг нь 496 га. Иймд Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс чигийн дагуух 496 га газрын улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулсан юм. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг НИТХ-д  өргөн барьж, хэлэлцүүлэхээр болов.

Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ

Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын аманд орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны корпораци /НОСК/ ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцуулав.

Тус төслийг нийслэлийн төв цэгээс 17.4 км-ийн зайд хэрэгжүүлэх бөгөөд цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны шугамыг 2007-2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хийжээ. Орлогод нийцсэн орон сууцны дээрх төсөлд “Сайхан төмөрт” ХХК шалгарч, сонгогдсон талбарт өөрийн хөрөнгөөр орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 28 блок нийт 1764 айлын орон сууц, 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төвийн зургаан барилга барих санал ирүүлжээ.

Төсөл 2023-2028 онд хэрэгжих юм.

Зөвлөлийн хурлаар орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан “Сайхан төмөрт” ХХК-тай “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах” гэрээг байгуулж, цаашид талууд хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрхийг НОСК-д олголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 26 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 34 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 44 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 4 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 5 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 10 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 37 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 57 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top