x

“Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаанд БГД-ийн 50 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд "Амар байна уу-2023" жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт-хамтын ажиллагааны цогц арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ арга хэмжээнд дүүргийн 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцохоор бэлтгэл ажлыг хангасан бөгөөд БГД-ийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн дарга Ч.Чойдогоос энэ талаар тодруулахад “Дүүргийн ЖДҮ эрхлэгчид Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлах Шинэ 100 худалдааны төвд нэгдсэн байдлаар үзэсгэлэн худалдаанд оролцоно. Ингэхдээ хүнс, бэлэг дурсгал, бэлэн хувцас худалдан борлуулна. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр дүүргийн ЖДҮ эрхлэгчид нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд дүүргийнхээ аж ахуйн нэгж байгууллагуудыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна” гэлээ.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн ЖДҮ эрхлэгчид оролцож шилдэг брэнд бүтээгдэхүүнээ худалдаана. Мөн ЖДҮ эрхлэгчид Монголын топ ААН-үүд болон ОУ-н байгууллагуудтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны В2В уулзалтад оролцох боломжтой юм.

Та бүхнийг “Амар байна уу-2023” арга хэмжээнд зочлон, 900 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо авч үлдэх, ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ хийх үндэсний хэмжээний санаачилгад нэгдэхийг УРИАЛЖ байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 24 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 33 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 42 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 2 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 3 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 8 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 35 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 55 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top