x

Улаанбаатар хотод жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав.

Уг төлөвлөгөөг хүн амын гол нэрийн 19 бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг үндэслэн, тооцоо судалгаа хийж боловсруулсан бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний боловсруулах үйлдвэрлэл зэрэг таван чиглэлд 58 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлд хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, өвлийн хүлэмжийн аж ахуйг 20 га-гаар нэмэгдүүлэх, зуны хүлэмжийн аж ахуй байгуулахад лизингийн тогтолцоо бий болгож, хүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэснээр дотоодын үйлдвэрлэлийг 7,000 тонноор нэмэгдүүлэх тооцоо хийсэн байна. 

Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс, жимсгэнэ тариалсан талбайг 100 га-гаар нэмэгдүүлж, Жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд төмс, хүнсний ногооны 95,000 тонн багтаамжтай энгийн болон автомат механикжсан агуулах, зоорь байгаа бөгөөд 74 хувийг нь ашиглаж байна. Үлдсэн 26 хувийг ашиглах боломжгүй болжээ. Иймээс хагас болон бүрэн автомат механикжсан агуулахыг 20 мянган тонгоор нэмэгдүүлэх шаардлагатай гэж тооцон, төлөвлөгөөнд тусгасан аж.

Түүнчлэн хөрсний шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 200 га талбайг бордох бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлэх, тухайн жилд худалдан авсан техникт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж, төмсний үйлдвэрлэлийн механикжуулалтыг 90, хүнсний ногооны механикжуулалтыг 80 хувьд хүргэх зорилт тавьжээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлд зургаан үйл ажиллагааны хүрээнд 18 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын хүн амын өндөгний хэрэгцээг 100 хувь хангахын тулд одоо байгаа аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар үйлдвэрийн хүчин чадлыг 100 хувь ашиглана. Мөн нийслэлийн мал аж ахуй эрхэлж буй дүүрэг, хороодыг өвчингүй бүс нутаг болгохоор тандалт судалгаа хийж, мал амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зэрэг олон ажил төлөвлөжээ.

Зөвлөлийн гишүүд дээрх төлөвлөгөөг дэмжиж, хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын зээл, тусламжид хамрагдах чиглэлд санаачилгатай байж, хэрэглэгчдэд хүрсэн ажлуудыг хийх хэрэгтэй гэдгийг онцолж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 9 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 10 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 15 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 42 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 2 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top