x

Хотын долоон бүлгийн 20 стандартыг НИТХ-аар хэлэлцэнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хот стандарттай байхаар тусгасан. Энэ дагуу өнгөрсөн онд есөн бүлгийн 38 хотын стандартыг НИТХ-аар батлуулж, өнгөрсөн аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм.

Харин хоёрдугаар ээлжийн долоон бүлгийн 20 стандартын төсөлд иргэдээс цахимаар, нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудаас албан бичгээр санал авч, тусгажээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 21 агентлаг, 260 харьяа байгууллага, мэргэжлийн байгууллагаас санал ирүүлсэн байна. Иргэдээс давхардсан тоогоор 15,325 санал ирснээс 11,551 хүн дэмжиж, ерөнхий 4732, техникийн 430 санал өгчээ. Нийт санал өгсөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын 37.6 хувийг төрийн байгууллага, 62 хувийг иргэд, үлдсэн 0.4 хувийг нь хувийн хэвшлийн байгууллагын ажилчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид эзэлж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Улаанбаатар хот стандартуудаа баталж, мөрдлөг болгоод явж байгаа нь сайшаалтай. Хот, нийтийн аж ахуйн чиглэлд эхний стандартууд гарч, үйл ажиллагаанд нэвтрүүлж, стандартад нийцүүлэх ажлуудыг хийж байна. Хотын стандартад тавих хяналтыг иргэд хийнэ. Тиймээс иргэдэд стандартын ойлголтыг сайн өгөх хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Стандартаа иргэдэд хүргэхэд анхаарах хэрэгтэй байна. Хурал, зөвлөгөөн хийгээд өнгөрдөггүй байх хэрэгтэй. Хотын стандарт гэж юу болох, хэрхэн дагаж мөрдөх талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Стандартыг ойлгохгүйгээр мөрдөх боломжгүй” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хотын стандарт батлагдсанаар бүтээн байгуулалтын ажлууд чанартай, үр ашигтай болж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Өмнөх стандартуудын хувьд сонгож хэрэглэдэг, хэн хяналт тавих нь тодорхойгүй байсан. Харин хотын стандарт заавал мөрдөх, хэрэгжилтэд Хотын стандарт, хяналтын газар хяналт тавих боломжтой болсон. Стандартууд мөн үнэгүй, ил байгаа” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Хотын стандарт ойлгомжтой бөгөөд тухайн бүтээн байгуулалтыг чанартай байхад чухал үүрэгтэй. Тэрнээс иргэд, аж ахуйн нэгжид дарамт болж болохгүй. Өмнөх стандартуудын тухайд алийг нь хэрэгжүүлэх, хэрхэн хэрэгжүүлэх зэрэг нь тодорхойгүй байсан. Харин шинэ стандартууд ойлгомжтой болсон” гэдгийг онцоллоо.

Хотын долоон бүлгийн 20 стандартыг зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжиж, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 9 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 14 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 41 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 1 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top