x

Сайд асан Ц.Оюунгэрэлийн санаачлагаар "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд" жагсаал болно

Иргэдийн Оролцооны Нэгдэл Намаас "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд" жагсаалыг өнөөдөр 12:00 цагт төв талбайд зохион байгуулна.

Энэ талаар сайд асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр 12:00 цагаас Төв талбай дээр "Хүүхдийн мөнгийг Хүүхэд бүрд" гэдэг жагсаал хийх гэж байна. Ерөнхийдөө 12:00-18:00 цагийн хооронд жагсаал болно. Өнөөдөр бас дулаахан байна. Ээжүүд лоозонгоо бариад, үзэл бодлоо илэрхийлээрэй. 

Үндсэн шаардлага нь "Айлын хүүхдүүдийг алагчлалгүй мөнгийг нь өг" гэсэн байгаа. Зарим хүмүүс мөнгийг нь хаанаас олох юм бэ? гэж асууж магадгүй. Мөнгө нь мэдээж байгаа. Нэгт, хулгай дээрмийг зогсоох. Өмнөх жагсаалын үеэр яригдаж байсан 44 их наяд төгрөг өнөөгийн ханшаар хасагдсан 9 хувьд 222 жил олгох боломжтой. Хоёрт, чадваргүй хэрнээ асар өндөр орлоготой төрийн албан хаагчдыг цөөлөх. ИОН Нам өмнөх жагсаалын үеэр Ашигт малтмалаас татвар бүрэн авч чадахгүй байна гэж шаардлага тавиад Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан байдаг. Уг ажлын хэсгийг Сангийн дэд сайд Санжаагийн Мөнгөнчимэг ахлахаар томилогдсон. Өмнө нь ХНХ-ийн дэд сайд хийж байсан хүн. Хүүхдийн мөнгө, түүний ач холбогдол, бас одоо хаанаас олж болохыг маш сайн мэдэх хүний нэг. Гэхдээ энэ нөхрөөр ахлуулсан ажлын хэсэг, түүнд багтсан жирийн дундаж орлогоос хэд дахин өндөр цалинтай нөхдүүдтэй ажилласны дараа эд нар төрд ямар ч хэрэггүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Энэ сарын 15-нд ажлаа дуусгах ёстой байсан ажлын хэсэг өнөөг хүртэл ямар ч тодорхой санал зөвлөмжгүй. Бүтэн 17 хоногт түүнд багтсан төрийн төлөөлөгч нараас хагас үгтэй, нэг өгүүлбэр санал ч байдаггүй ээ. Тэд нарыг аливаа юмыг тунгаах боловсруулах чадвар байтугай хамгийн энгийн и мэйл унших, хариу бичих чадварт үнэхээр эргэлзмээр юм билээ. Ер нь төрд шигсэн цүнхчдийн чадавхгүй байдлыг өчигдрийн бүртгэлийн дампуу байдал бэлхнээ хэлээд өгч байгаа. Сурталчлаад байсан @e-Mongolia нь ямар юм байсныг бүгд харлаа үзлээ. АТГ-д өгдөг хөрөнгө оруулгын мэдүүлгээр нь хөөгөөд үзэхэд ямар ч бичиг үсгийн чадваргүй дэд сайд, тэр хэдэн мэргэжилтнүүдийг ажлаас нь чөлөөлөхөд л 300 орчим сая төгрөг сулраад гарах юм байна лээ шүү. Энэ чинь ойролцоогоор 250 хүүхдэд өгөх мөнгө" хэмээн нийтэлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.132)
    жинхэнэ тэнэг үхрүүд хэлэх ч үг алга
    2023 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    Хүүхдийг ялгавралж болохгүй Б Жавхлан сайд чинь ямар мулгуй юм бэ
    2023 оны 01 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 37 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 45 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 54 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 15 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 16 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 21 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 48 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 8 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top