x

Н.Учрал: Миний нэр дээр долоон хүүхэд бүртгэлтэй гарсан

Хүүхэд бүрд сар бүр 100,000 төгрөг олгодог. Харин 2023 оноос эхлэн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор болсон. Тэгвэл хүүхдийн мөнгө авах эсэхийг өчигдрөөс эхлэн эцэг эх, асран хамгаалагчид e-Mongolia болон ehalamj порталаар шалгаж эхэлсэн билээ. Гэвч бүртгэлийн алдаанаас болж ам бүлийн тоо болон эд хөрөнгийн мэдээлэл зөрүүтэй байна гэх иргэдийн шүүмжлэл цахим орчинд гарсаар байна.

Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Үндэсний Статистикийн Хороо хариуцдаг Өрхийн мэдээллийн сан гэж бий. Энэ нь хаяг дээр суурилдаг. Үүнийг баг, хорооны Засаг дарга нар мэдээллээ явуулаад, байнга шинэчилж байдаг. Хаяг шилжсэн тохиолдолд иргэд биеэрээ очиж шилжсэн эсэхээ бүртгүүлдэг. Үл хөдлөх хөрөнгө шилжүүлж байгаа бол мөн биеэрээ очиж шилжүүлнэ. Учир нь иргэний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн шилжүүлэх эрх төрд байхгүй.

Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилж байгаа. Жишээлбэл, би Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд амьдарч байгаад 26 дугаар хороонд одоо амьдарч байгаа. Гэхдээ бүртгэл дээр очиж, хаягаа шилжүүлээгүйгээс болоод миний өмнөх хаяг дээр одоо амьдарч буй хүний хүүхдүүд над дээр нэмэгдэн, би долоон хүүхэдтэй болчхоод байж байна. 

Мэдээллийг боловсруулахдаа хэн нэгэн этгээд биш, Үндэсний Статистикийн Хороон дээр Өрхийн мэдээллийн сан дээрээ суурилаад орлогын түвшнийг тодорхойлохын тулд 11 хувьсагчтай томьёо хийгээд, ард нь мэдээлэл хариуцагчид буюу нийгмийн даатгал, татвар, бүртгэл зэрэг нь мэдээлэлдээ интеграц хийн холбож, түүнийг e-Mongolia-аар дамжуулан хүргэж байгаа ийм л үйл ажиллагаа явагдаж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    Хүүхдийн мөнгөнд төлөвлөсөн мөнгөө хүүхдүүддээ хуваагаад бүгдэд нь адилхан хэмжээтэй мөнгө өгчихсөн бол ийм олон янзын хэл ам хэрүүл маргаан гарахгүй байлаа
    2023 оны 01 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 40 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 49 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 58 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 18 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 19 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 24 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 51 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 11 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top