x

Ж.Ганбаатар: АИ-92 автобензиний 32 хоногийн нөөцтэй байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Дэлхий нийт коронавируст халдварын дараах эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн цаг үетэй ОХУ болон Украин Улсын зэвсэгт мөргөлдөөн давхацсанаар дэлхий нийтийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдалд урьдчилан тооцоолох боломжгүй хүндрэл үүсгээд байгааг дурдаад цар тахлын цаашдын төлөв байдал болон ОХУ болон Украин Улсын зэвсэгт мөргөлдөөн, ОХУ-д тавьж буй эдийн засаг, худалдааны хоригуудын үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед богино хугацаанд ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензинийн үнийн өсөлтийг бууруулж, тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулж онцгой журмаар зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт  олгох шаардлага тулгараад байна" гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, С.Одонтуяа нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд тогтоолын төслийг баталснаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар төвлөрүүлэх орлого буурах, эсэх гол нэр төрлийн газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензиний хэд хоногийн нөөцтэй байгааг тодруулахын зэрэгцээ шатахууны үнийг хэдий хугацаанд тогтвортой байлгах талаар лавлав.

Сайд Ж.Ганбаатар "Энэ оны төсөвт энэ талаар төлөвлөөгүй буюу Сангийн яам орлого орно гэж тооцоолоогүй. Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний 32 хоногийн нөөцтэй байна. АИ-92 автобензин сарын хэрэглээ хамгийн ихдээ 40 мянга, дизель түлш 100 мянган тонн давдаг. Уул уурхайн аж ахуйн нэгжүүд дизель түлшийг илүүтэй нөөцлөдөг бол АИ-92 автобензинийг нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэх нь бага байдаг. Энэ асуудал шинээр орж ирээгүй, гаалийн албан татвар болон онцгой албан татвар тус бүр 0, Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь байна.

Мөн экспортлогч талд томоохон ноцтой байдал үүсэхгүй нөхцөлд тогтоол үр дүнгээ өгнө. Уул урхай, хүнд үйлдвэрийн яамнаас АИ-92 автобензинийн үнийг 2024 оны нэгдүгээр сар хүртэл буюу тогтоолын хугацаанд нэмэгдүүлэхгүй байх бодлогыг барьж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Өчигдөр 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Өчигдөр 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Өчигдөр 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Өчигдөр 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Өчигдөр 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Өчигдөр 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Өчигдөр 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Өчигдөр 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Өчигдөр 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Өчигдөр 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Өчигдөр 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Өчигдөр 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top