x

Боловсролын салбарын ажилтны цалинг 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардлаа

Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн Холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Боловсролын салбарын ажилтны цалинг инфляцын түвшнээс давуулан нэмэхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм.

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл "МҮЭХ болон Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 2021, 2022 оны инфляцын түвшинтэй уялдуулж 2023 оны төсөвт санал хүргүүлсэн боловч эдгээр нь биелэгдэхгүй, хүссэн хэмжээнд хүрэхгүй шийдвэр гарч байна.

Боловсролын салбарын мянга, мянган гишүүдээс нийгмийн баталгаа болсон цалин хөлс 15 хувь нэмэгдэж байгаа нь инфляцаа ч гүйцэхгүй, ядууралд орлоо гэх мэдээллийг ирүүлсээр байна. Нийслэл болон орон нутгийн боловсролын салбарын байгууллагуудаас эдгээр мэдээллийг ирүүлж ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг шаардаж байна. 

Хөдөлмөр нийгмийн Зөвшилцлийн гурван талт Үндэсний хороогоор 2023 оны төсвийг хэлэлцэхдээ нийгмийн Зөвшилцлийн гурван талаар хэлэлцсэнгүй. Үүнийг бид эсэргүүцэж байна.

Засгийн газрын 488 болон 491 дүгээр тогтоолыг эсэргүүцэж байна. Эдгээрээс үзэхэд ТҮ-ний 1-3 буюу төрийн үйлчилгээний үйл ажиллагаа хангадаг ажилтнуудын цалин хөлс хамгийн доод тал нь 41,000 төгрөг, дээд тал 79,000 нэмэгдсэн тогтоол гарсан. Гэвч 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулахад 15,000 төгрөгөөр нэмэгдсэн нь хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн дургүйцлийг хүргэсээр байна.

Цалин хөлсийг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх хэлэлцээр хийж баталгаажуулсан ч өнөөдрийн байдлаар үр дүнд хүрээгүй.

2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр ХНХЯ болон БШУЯ-нд албан ёсоор мэдэгдэж, шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байгаа нь биднийг үл тоосон гэж үзэж байна.

2022 оны гуравдугаар сарын 9-нд Засгийн газрын 107 дугаар тогтоол гарсан үүнээс хойш ТҮ-ний хэвийн үйл ажиллагааг хангадаг ажилтнууд, ТҮ-ний шинжлэх ухааны байгууллага, соёл урлагийн байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын цалин хөлс нэмэгдээгүй.

Засгийн газрын 488 болон 491 дүгээр тогтоолыг үндэслээд төрийн тусгай, захиргаатай барьцаагүй. Хөдөлмөр эрхэлж байгаа иргэд цалингаараа амьдрал ахуйгаа залгаж байгаа. 

Боловсролын салбарт ажиллаж байгаа, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж байгаа хүмүүсийн цалин хөлсийг хоёрдугаар сард багтаан 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардсаар байна. Өөрсдийн хөдөлмөрт тохироогүй цалин хөлс өвч хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, хүний нөөцийн дутагдалд орж, боловсролын салбарт ажилласнаар ялгаварлан гадуурхагдаж буй эдгээр асуудалд төр засаг бодлогын түвшинд анхаарах хэрэгтэй.

Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл эхлэх гэж байгаа боловч бүх сургууль 4-5 хүний нөөцийн дутагдалд орлоо гэсэн зарууд вэб сайтуудаар гарч байна.

Боловсролын салбарт орон тоо дутагдсанаар 2-3 хүний ажлыг 1-2 хүн хийж байгаа нь нормоосоо 1.5-2 дахин илүү ажлыг хийж хөдөлмөрийн мөлжлөгт өртсөөр байна. Энэ бүхнийг дуугүй хараад байж чадахгүй, дуу хоолойгоо илэрхийлж, цаашдаа эрхзүйн хүрээнд тэмцэх шийдвэрийг Боловсрол шинжлэх ухааны салбарын ажилтнууд гаргасан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 45 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 54 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 3 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 23 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 24 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 29 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 56 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 16 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top