x

Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 31 жилийн ойн өдрийг тохиолдуулсан үндэсний бөхийн хүчит барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглолоо.

Хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат М.Лхагвагэрэл уналгүйгээр үзүүрлэв.

Тэгвэл энэ талаар Ерөнхий цэц улсын харцага Д.Батболд "Хоёр бөхийн барилдааны үндсэн 20 минут, золгооны барьц авч барилдах 30 минут, идэвх санаачилга гаргах 10 минут дууссан. Ийнхүү цэцүүд хэлэлцээд хутгах, мордох, хавирах мэхний оролдлого хийсэн хэмээн улсын арслан Э.Оюунболдыг давуулах шийдвэр гаргалаа" гэсэн тайлбарыг өглөө. 

1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын уугуул, улсын заан М.Лхагвагэрэл ийн үзүүрлэлээ.

Их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Н.Баярбаатар нар шалгарав.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны дөрвийн давааны дараа Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнд түрүүлсэн оролцогч нарт УИХ-ын дарга Г.Занданшатар өргөмжлөл, медаль гардуулж, баяр хүргэсэн юм.

Мөн Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар сонирхогч оролцож швейцарь системээр өрсөлдсөн бөгөөд эмэгтэй ангилалд Баянгол дүүргийн Б.Анужин тэргүүн байр, Говь-Алтай аймгийн А.Нарансолонго хоёрдугаар байр, Сүхбаатар дүүргийн Г.Алтанзул гуравдугаар байр эзэлсэн юм. Харин эрэгтэй ангилалд Дорнод аймгийн Б.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр, Баянгол дүүргийн Б.Мөнхсаруул хоёрдугаар байр, Хэнтий аймгийн Г.Тамир гуравдугаар байрт шалгарсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Өчигдөр 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Өчигдөр 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Өчигдөр 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Өчигдөр 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Өчигдөр 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Өчигдөр 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Өчигдөр 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Өчигдөр 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Өчигдөр 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Өчигдөр 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Өчигдөр 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Өчигдөр 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top