x

Үндсэн хуулийн эх хуулбар болон төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Чимэд агсны цээж баримлыг заллаа

Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн түүхэн өдрийг тохиолдуулан, түүхэн үнэний үнэт баримт 1992 оны "Үндсэн хуулийн эх хуулбар"-ыг "Ардчилсан Монгол улс" байнгын үзүүллэгийн танхимд ёслол төгөлдөр залж, олон нийтийн хүртээл болгосны дээр "Үндсэн хуулийг эхийг баригч" Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Чимид агсаны цээж баримлыг залж музейн сан хөмрөг шинэ үзмэрээр баяжлаа.

Уг баримлыг "Чимэд сан" санаачлан Төрийн шагналт зураач, уран барималч Ш.Тэнгисболд бүтээжээ.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Б.Чимэд агсны гэр бүл, үр хүүхдүүд болон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын төлөөлөгчид болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа болон бусад албаны төлөөлөгчид, Б.Чимэд агсны шавь нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.

Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөгджээ. Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хуулиар цогцлоон бүтээжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 1992 оны "Үндсэн хуулийн эх хуулбар"-ыг Монголын Үндэсний музейд 2022 онд шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойгоор хүлээлгэн өгсөн билээ. Энэхүү хуулбэр эхийг музейн уг танхимын үзүүллэгт дэглэснээр Үндсэн хуулийг олон нийтэд түгээх, сурталчлах үйл ажиллагаа тасралтгүй хийгдэх юм.

Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай Бүгд Найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчилж, Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсанаас гадна улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлын улс төрийн баталгаа нь болсон юм. Тус Үндсэн хуулийг батлахын тулд Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэж байв. Хуулийн төслийг мөн бүх ард түмнээр хэлэлцүүлсэн агаад 900 гаруй мянган хүн оролцож 500-аад мянган хүн үг хэлж 5177 санал төвд ирүүлж байсан юм. Тэгэхээр 1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл гэж хэлж болно.

Энэхүү Эрх зүйн шинэтгэлийг хуульчлан баталгаажуулах төслийг Монгол Улсын Гавьяат хуульч, Ардын багш, Төрийн Сайн Түшмэл, Бяраагийн Чимид гардан гүйцэтгэсэн тул түүнийг “Үндсэн хуулийн эхийг баригч” хэмээн хүндэтгэдэг билээ.

Монголын ард түмний ард нийтээрээ сонгон байгуулдаг Бүгд Найрамдах төрийн цоо шинэ хэлбэрийг сонгож, Үндсэн хуульт байгууллыг тогтоон ард иргэний эрх чөлөөг хуульчлан хамгаалж, улс төр, эдийн засаг, эрдэм соёл юугаа дэлхийн жишиг, нийтийн байдлын шинэ ёсонд дэвшүүлэх үндсийг тавьсан олон талын гүн утга агуулга, учир холбогдлоороо үндэсний ой санамжаас үл мартагдах, эрх чөлөөт иргэн бүрийн бахархан дурсах түүх болон үлдэх учиртай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 52 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top