x

М.Баяраа: Халиа тошин үүссэн байршилд суваг татан, далан босгож, цас мөсийг цэвэрлэж байна

Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, айл, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан, хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл гарч байна. Тухайлбал, энэ жил Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүссэн. Иймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өчигдөр холбогдох албаныхны хамт Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр түүнээс үүсээд буй нөхцөл байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Халиа тошин үүсдэг байршил Улаанбаатар хотод хэд байна вэ. Ямар арга хэмжээ авч байна вэ?

-Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 50 орчим байршилд жил бүр халиа тошин үүсдэг, зарим газар нөхцөл байдал хүндэрч, айлууд усанд автдаг. Энэ жил 10 орчим байршилд нөхцөл байдал хүндэрч буйн нэг нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын гол дагуу суурьшсан айлууд байна.

Энэ байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас баг ажиллаж суваг татан, ухлагаас гарсан мөсөөр далан босгож, цас мөсийг цэвэрлэх зэргээр арга хэмжээ авч байна. Мөн айлуудыг усанд автахаас сэргийлэн гүүрэн гарцан доорх гаргалгаанд 500 кг бодис хийж, аюулгүй байдлыг ханган ажилласан.

Халиа тошин үүсдэг энэ асуудлыг бүрмөсөн шийдвэрлэх боломж бий. Гэхдээ санхүүгийн хувьд өндөр өртөгтэй. Халиа тошин нь газрын гүнд байгаа булаг, ус дээшээ нэвчиж гарч ирж байгаа гэсэн үг. Энэ тохиолдолд гүний хоолой тавих, шугам татан усыг хөрсөнд нь шингээх шийдлүүд байдаг.

-Суваг татах, далан босгох, цэвэрлэгээ хийхэд ямар хүндрэлүүд гарч байна вэ. Тоног төхөөрөмжийн хүрэлцээ хэр байгаа вэ?

-Өнгөрсөн жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар авсан хоёр экскаватор, дөрвөн хоовоо машиныг ашиглаж байна. Гэхдээ машин техник оруулах боломжгүй газар ч бий тул ГУББГ-ын албан хаагчид гар ажиллагаагаар хөлдсөн мөс, цасыг цэвэрлэдэг. Тэгэхээр тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх, гар ажиллагааг багасгах шаардлагатай. Нөгөө талаас мөс, цасыг асгах газаргүй зэрэг хот төлөвлөлтийн талаас тулгарч буй асуудлууд ч бий. Нөхцөл байдал хүндэрсэн ийм үед яаралтай арга хэмжээ авахгүй бол ус айлууд, гудамж талбай, авто зам руу халих эрсдэлтэй.

-Тоног төхөөрөмж, машин техникийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Нийслэлийн хувьд төсөв хүндрэлтэй байгаа. Гэхдээ хамтын ажиллагааны дүнд энэ асуудлыг шийдэх, техник хангамжийг нэмэгдүүлэх асуудлыг ярилцаж байна. Тухайлбал, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай энэ тал дээр хамтарч ажиллах санал хүргүүллээ. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныхантай уулзаж, тоног төхөөрөмж, машин техникийн хангамжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулахад хамтран ажиллах хүсэлт гаргаад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 51 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 59 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 9 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 29 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 30 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 35 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 2 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 22 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top