x

Л.Ариунтуяа: Халиа тошин үүссэн байршил буюу эрсдэлтэй бүсэд суурьшсан 2000 гаруй айл байна

Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, айл, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан, хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл гарч байна.

Тухайлбал, энэ жил Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүсээд буй.

Энэ нөхцөл байдлын талаар Геодез, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа мэдээлэл өглөө.

-Халиа тошин үүссэн байршилд хэдэн айл байна вэ?

-2,100 орчим айл бий. Яг одоогоор Толгойт гол орчимд 100 гаруй айл маш хүнд байдалд, 10-15 айл усанд автсан байна. ГУББГ-ын зүгээс шуурхай баг гарган ажиллаж, шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авч байна.

-Зуны улиралд үерт, өвлийн улиралд халиа тошин, ус, мөсөнд, хаврын улиралд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй байршилд амьдарч буй айлуудыг нүүлгэн шилжүүлэх боломжтой юу?

-ГУББГ бүх дүүргийн захиргаа, газрын албатай хамтран ажилладаг. Эрсдэлтэй бүсэд суурьшсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг олон удаа хөнддөг. Гэхдээ иргэд нэгэнт суурьшиж дассан газраасаа нүүх боломжгүй гэсэн хариу өгдөг. Дашрамд, жалга, сайр, булаг шанд, гол горхины орчимд болон үерийн хамгаалалтын далан, сувагт оршин суухгүй байхыг иргэдэд уриалж байна.

-Халиа тошинтой холбоотой дуудлага хэр олон ирж байна вэ?

-Манай байгууллага 141 ажилтантай, өдөр бүр баг гарган ажиллаж байна. Өдөрт 1-10 дуудлага хүлээн авдаг, дуудлагын дагуу газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авдаг. Халиа тошин үүссэний улмаас зарим авто зам, гүүр усанд автаж, цас мөсөнд дарагдсан. Эдгээрийг гараар цэвэрлэж, ус чөлөөтэй урсгах боломжтой болгодог. Ийм газруудад хөрс, усны бохирдол ихтэй, нөхцөл байдал амаргүй, мөн машин техник багтахгүй, заавал хүн орж цэвэрлэхээс өөр аргагүй үе олон гарч байна.

Нэг талаас ийм нөхцөлд ашиглах техникийн хангамжийг нэмэгдүүлэх, нөгөө талаас ажилчдынхаа хөдөлмөрийн нөхцөлийг дээшлүүлэхэд анхаарах шаардлага зүй ёсоор тулгардаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 50 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 58 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 7 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 28 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 29 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 34 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 1 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 21 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top