x

Голомт банк 2022 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тодорлоо

Дэлхийн банк, санхүүгийн салбарт нэр хүндтэй “The Banker” сэтгүүлээс Голомт банкийг 2022 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тодрууллаа. Ийнхүү Голомт банк тус шагналыг 8 дахь удаагаа хүртэж, сүүлийн хоёр жил дараалан шилдгээр өргөмжлөгдөөд байна.

“The Financial Times” сонины салбар “The Banker” сэтгүүл нь 100 орчим жилийн баялаг түүхтэй бөгөөд “Bank of the Year Awards”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаа дэлхийн 134 орны шилдэг банкнуудыг тодруулж, шагнал гардуулах ёслолыг Лондон хотод зохион байгуулсан нь сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа биетээр болсон юм.

“Бид энэ жилийн ялагчдыг тодруулахдаа хоёр гол чиг хандлагыг харгалзан үзсэн. Нэгдүгээрт, дижитал шилжилт тив дамнан хурдацтай явагдаж, дэлхийн банкнууд харилцагчид болон ажилтнуудынхаа туршлагад үндэслэн стратеги төлөвлөгөөгөө илүү боловсронгуй болгож байна. Хоёрдугаарт, банк санхүүгийн үйлчилгээнд төдийгүй манай гарагийн хувьд тогтвортой байдлыг бий болгох нь нэн чухал. Дэлхий дахинаа банкнууд хорт хий ялгаруулахгүй байх, сэргээгдэх эрчим хүч ашиглах тогтолцоонд шилжихэд ихээхэн анхаарч, хүчин чармайлт гаргаж байна. Ийнхүү 2022 оны шилдгээр шалгарсан банкнууд аливаа бэрхшээл сорилтод тэсвэртэй гэдгээ харуулаад зогсохгүй шинийг санаачлан уян хатан хариу арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлж, сайн үр дүнд хүрэх бүрэн чадвартай гэдгээ харилцагч, сонирхогч талууд болон хувьцаа эзэмшигчдэдээ баталж чадлаа. - Joy Macknight /Ерөнхий редактор, The Banker/

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Голомт банк “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриан дор улсдаа хөгжил дэвшил авчрах, үйлдвэрлэл бүтээн байгуулалтыг өрнүүлэх шилдэг бизнесүүдийг санхүүжүүлж, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг тасралтгүй дэмжин ажилласаар ирсэн. Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ хиймэл оюун ухаанд суурилан хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй дижиталчлалын эрин үед бид бизнес стратеги төлөвлөгөөнийхөө дагуу энэ чиглэлд томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, инновац нэвтрүүлэлтээрээ салбартаа тэргүүлсээр байна. Цаашид ч тэргүүлэгч байр сууриа хадгалан зогсолтгүй урагшлахын сацуу олон жилийн туршлага, мэдлэг чадвараа дайчлан санхүүгийн иж бүрэн үйлчилгээг чадварлаг баг хамт олон, орон даяарх 102 салбар нэгжээрээ дамжуулан өндөр түвшинд хүргэн ажиллах болно.

Бидэнд итгэл хүлээлгэн амжилт бүрд үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хөрөнгө оруулагч, хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 1 цаг 56 мин Месси 80 мянган евро хандивлажээ 2 цаг 28 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 2 цаг 38 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 2 цаг 38 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 2 цаг 43 мин Дайн өөрчлөгдсөөр байна 2 цаг 58 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 3 цаг 4 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 3 цаг 52 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 22 цаг 0 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 22 цаг 7 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 22 цаг 12 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 22 цаг 18 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 22 цаг 30 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай Өчигдөр 13 цаг 35 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Өчигдөр 12 цаг 58 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ Өчигдөр 12 цаг 44 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 37 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй Өчигдөр 12 цаг 30 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 12 цаг 21 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна Өчигдөр 12 цаг 18 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ
Top