x

МИАТ компани Туркиш Эйрлайнстэй хамтран аяллын дугаар эзэмшинэ

МИАТ ТӨХК болон Туркиш Эйрлайнс компаниуд зорчигчдынхоо аялах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулан ажиллаж эхэллээ. 

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани болон Star Alliance–ийн гишүүн Туркиш Эйрлайнс компаниуд ийнхүү хамтран ажилласнаар зорчигч үйлчлүүлэгчиддээ Турк, Монгол болон  бусад улс орнуудын хооронд илүү уян хатан сонголттойгоор аялах боломжийг олгох юм.

Тус хамтын ажиллагаагаар Туркиш Эйрлайнс нь МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар хот руу хүрэх нислэгт маркетингийн тээвэрлэгчээр ажиллах бол МИАТ компанийн үйлчлүүлэгчдэд Туркиш Эйрлайнс компанийн нислэгийн сүлжээгээр Европ болон АНУ-ын чиглэлд аялах боломжийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл Туркиш Эйрлайнс компани МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Истанбул чиглэлд TK аяллын дугаар бүхий нислэгийг санал болгох бол МИАТ компани нь Истанбул-Улаанбаатар чиглэл болон Истанбул хотоос цааш Туркиш Эйрлайнсийн нислэг үйлддэг Европ болон АНУ-ын 10 хотын чиглэлд ОМ аяллын дугаар бүхий нислэгийг санал болгох боломжтой.

Туркиш Эйрланс компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд ТУЗ-ийн гишүүн ноён Билал ЭКШИ дээрх гэрээг үзэглэх үеэр "Манай хоёр улсын Үндэсний агаарын тээвэрлэгчид аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулан Истанбул, Улаанбаатар хотын нислэгийн давтамжийг харилцан нэмэгдүүллээ. Нэмж дурдахад шинээр гарын үсэг зурсан аяллын дугаар хамтран эзэмших гэрээнд байгаа бусад чиглэлүүдээс гадна илүү олон чиглэлийг холбох болно" гэв.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Энэхүү гэрээ нь хоёр компанийн хамтын ажиллагааны хувьд маш чухал үйл явдал болж байгаа бөгөөд манай хоёр компанийн зорчигчдод илүү таатай, сонголтуудыг бий болгож байна. Туркиш Эйрлайнс нь дэлхийд маш өргөн сүлжээтэй томоохон компаниудын нэг бөгөөд ийнхүү хамтран ажиллах болсон нь манай компанийн нислэгийн сүлжээг өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж онцлон хэлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 17 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 1 цаг 18 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 1 цаг 56 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 1 цаг 58 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 1 цаг 59 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 2 цаг 7 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 2 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 2 цаг 16 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 2 цаг 19 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 2 цаг 20 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 2 цаг 21 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 4 цаг 37 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 10 цаг 36 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 10 цаг 38 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 10 цаг 41 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 10 цаг 41 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 10 цаг 43 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цаг 43 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Өчигдөр 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Өчигдөр 18 цаг 09 мин
iИх уншсан
Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top