x

Ж.Алдаржавхлан: Хурал хийх гэж жил бүр 25 тэрбумыг зарцуулж байна

Одоо л ярилцаж, шийдэхгүй бол энэ асуудал дахин 10 жил дарагдаж магадгүй байгаа тул ийнхүү санаа зовниж хоёр дахь бичвэрээ бичлээ.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль гэж юу вэ?

  • Олон зуун хүн хувиасаа олон саяын төгрөгийн зардал гаргаж нэр дэвшинэ.

  • Төрөөс олон тэрбумын хөрөнгө гаргаж дүүрэг, сумын хурлын сонгуулийг зохион байгуулна.

  • Зөвхөн сүүлийн 4 жилд жил бүр 22-25 тэрбум төгрөгийн хөрөнгийг есөн дүүргийн ИТХ-ын санхүүжүүлтэнд зарцуулжээ.

25 тэрбумынхаа хариуд улиралд нэг удаа хуралдах ч ийм асуудлуудыг хэлэлцээд ард түмэнд тийм ашиг тус гаргалаа гэдэг мэдээлэл бараг үгүй. Жилдээ нэг удаа улс, нийслэлээс хянагдаж ирсэн төсвийг дотор нь жаахан хөдөлгөж батална.

1992 онд Анх бодож байгуулахдаа хороо бүрд, дүүрэгт бүрд, сум бүрд хурал байгуулж өгөөд тэнд иргэдийг төлөөлсөн төлөөлөгчид нь асуудлуудыг жигтэйхэн хэлэлцээд гайхалтай ардчиллыг бий болгоно гэж тооцоолсон байх.

Гэтэл өнөөдөр интернэтийн эрин үед нийгмийн сүлжээ, албан ёсны цахим хуудаснуудаар дамжуулж иргэд дуу хоолойгоо хаана бол хаана хүргэдэг болжээ. Шууд Засгийн газарт, Хотын даргад асуудал тавьж дуу хоолойгоо хүргэдэг болжээ. Засаг төр ч сонсдог болчхож.

Ингэж давхарга бүрд хурал байгуулж сонгууль явуулах нь үр ашиггүй.

Та бүхэнд зөвхөн дүүргүүдийн ИТХ-ын сүүлийн 4 жилийн төсвүүдийн задаргааг харуулъя.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийслэл, 9 дүүргийн ИТХ-ын санхүүжилтэд 118,0 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ нь одоогийн ханшаар 12 сургууль эсвэл 30 цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө юм.

Үүн дээр 21 аймаг, 330 сумын ИТХ-ын төсөв зардлыг нэмбэл тамтаггүй их тоо болно. Энэ бүх байдлаас дүгнэж үзээд дараах өөрчлөлтүүдийг хиймээр байна

  • Нийслэл, дүүргийн тус тусдаа байдаг ИТХ-ыг татан буулгаад нэгтгэж хөрөнгө зардлаа хэмнэх

  • Нийслэл, дүүргийн ажил үүргийн давхардлуудыг арилгаж засаг захиргааны шат дамжлагыг цөөлөх.

  • Аймаг, Сумын ИТХ-ыг нэгтгэх,

30 жилийн өмнө ардчилал гэгчээр амьдарч үзээгүй хүмүүсийн ардчиллыг бодож байгуулсан засаглалын хуваарилалтыг одоо засварлах цаг нь болжээ.

Ж.Алдаржавхлан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 51 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 59 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 8 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 29 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 30 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 35 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 2 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 22 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top