x

Б.Мөнхцэцэг: Зам, талбайд ажиллах хүн олдохгүй байна

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлага мэдээлэл өгөв.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн хэмжээнд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгж, байгууллагын 971 үйлчлэгч 78 машин техниктэйгээр 13.2 сая ам метр зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь 180 км гаруй зам буюу гол магистраль замууд, дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд туслах зам талбай болон орон сууцны дундах 5.5 сая ам метр талбай, холбогдох ТҮК болон бусад аж ахуйн нэгж 4.7 сая ам метр талбайг хариуцан ажиллаж байгаа.

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 4,000 тонн гаруй давс, 2,647 тонн бодис нөөцөлсөн. Энэ жил цас харьцангуй их орж байгаатай холбогдуулан давс, бодисын нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1,786 тонн давс, 631.8 тонн бодисын үлдэгдэлтэй.

Цаашид 1,700 тонн гаруй давс, 527 тонн бодис татаж авна. Мөн дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагуудад татан авалт хийх чиглэлийг хүргүүлсэн. УБЗАА-наас дүүргүүдэд 675 тонн давсыг хүлээлгэн өгсөн.

Гэр хорооллын болон алслагдсан зам талбай, явган хүний замуудад цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэлийг хүргүүлж байна. Ерөнхий менежерийн өгсөн чиглэлийн дагуу зам цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагуудын хүчин чадлын үнэлгээг хийнэ” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Тохижилт, үйлчилгээний байгууллагууд өөрсдийн хариуцсан зам, талбайн цэвэрлэгээг хангалтгүй хийж байгааг онцолж, хүчин чадлаас шалтгаалан зарим тохиолдолд хувийн хэвшилтэй хамтрах боломж байгаа.

Нийслэлийн өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангахын тулд цэвэрлэгээг цаг алдахгүй хийх ёстой” гэв.

Хог хаягдал, тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээнд тавьсан хяналт, цаашид анхаарах ажлын талаар Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Нямдорж “Зам, талбайн үйлчлэгчдийн тоог нэмэх шаардлагатай. Ихэнх газрын зам, талбайн үйлчлэгчдийн цэвэрлэх зам талбайн хэмжээ стандартаас хэтэрсэн.

Мөн техник, багаж хэрэгслийн хангалт муу байна. Зам цэвэрлэгээний технологи, аргачлалаа өөрчлөх, машин техник, ажиллах хүчээ нэмэх шаардлагатай. Ачаалал нэмэгдсэн үед нэмэлт ажиллах хүчийг дайчлах, зам талбайн үйлчлэгч нарын амрах байрыг нэмэгдүүлэх, цагийн менежментийг сайжруулах шаардлагатай” гэлээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т тулгамддаг асуудлын талаар тус газрын дарга Б.Мөнхцэцэг “Явган хүний замуудыг маш олон материалаар хийснээс болж асуудал үүсдэг. Тухайлбал, Зүүн салааны явган хүний замын хавтанг асфальтаар хийсэн, цэвэрлэхэд төвөгтэй, үйрсэн. Гэтэл арслантай гүүрний явган хүний замыг гантигаар хийсэн учир хүмүүс их халтирч байна.

Зам, талбайд ажиллах хүн олдохгүй байна. Хотын төв магистралийг зургаан удаа цэвэрлэх тарифтай. Гэтэл цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 22-25 өдөр цэвэрлэгээ хийж байгаа. Түүнчлэн хэчнээн тонн бодис, давс цацах хэмжээг стандартын дагуу тогтоовол эдийн засагт үр өгөөжтэй гэж бодож байна” гэв.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер үүрэг, даалгавар өгөв.

Үүнд:

  1. Халиа тошин үүсдэг байршлуудад хяналт, шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажиллах.

  2. Нийтийн эзэмшлийн гудамж, замын эгнээ тусгаарлах хайс, хашлага засварлаж, бүрэн бүтэн байдлыг хангаж, угааж цэвэрлэх.

  3. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, модны гэрлэн чимэглэлийн асалт хангалтгүй байгаад онцгойлон анхаарах.

  4. Зам, талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийг Хөдөлмөрийн хуулийн 88-р зүйлд нийцүүлэн “Шөнийн цагаар гүйцэтгэх” зохион байгуулалт руу шилжих, ажлын явц, үр дүн, үүсэж буй асуудал, шийдвэрлэх гарц, шийдлийг нэгтгэж танилцуулах.

  5. Явган хүний замын халтиргаа гулгааг арилгах ажилд төрийн байгууллагууд манлайлан оролцож, оюутан залуус, олон нийт, сайн дурын болон хүчний байгууллагуудыг татан оролцуулж, богино хугацаанд бодит үр дүнд хүрсэн компаничилсан ажлыг зохион байгуулах.

  6. Орон сууц, хотхон хороолол, гэр хорооллын дундах зам, талбай, автобусны буудал, замын нуухны цэвэрлэгээг бүрэн, чанартай хийх, бодис, давстай цасыг ногоон байгууламжид хийхгүй байх.

  7. Шинээр ашиглалтад орсон болон цэвэрлэгээ, үйлчилгээ хийгдэхгүй байгаа замуудыг бүрэн эзэнжүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмолжуулах.

  8. Аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр зам талбайн цэвэрлэгээг чанартай хийлгэж, хэрэглэж буй багаж хэрэгслийн нөөцийг бүрэн байлгах, хяналт тавих.

  9. Давс, бодисын нөөцлөлтийг нэмэгдүүлж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, цаашид лабораторийн шинжилгээ хийлгэж, дүгнэлтэд үндэслэж ашиглалтад хүлээж авч байх.

  10. Хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтэд орчин үеийн машин механизм, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглах талаар судалгаа, хөрөнгө төсвийн тооцоолол хийж, дүүрэг, хувийн хэвшлийн байгууллагуудын саналыг нэгтгэж танилцуулах. Төр хувийн хэвшлийн оролцоо хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухалчлах.

  11. Дүүрэг бүр аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр хүртэл зам талбайн заагийг зурагжуулан баталгаажуулж, цэвэрлэгээ үйлчилгээний гэрээг байгуулах, 2023 онд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарь, аж ахуйн нэгж байгууллагуудыг бүрэн хамруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

  12. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууцны хотхон, хороолол дундах тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгааны зардлыг дүүргийн төсөвт тусгахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 52 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 0 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 9 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 30 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 31 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 36 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 3 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 23 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top