x

Х.Нямбаатар: УБТЗ-ын албан тушаалтнаас 7,3 тэрбум төгрөгийг хурааж, хөрөнгийг нь шалгаж байна

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнөөдөр үүрээр саатуулсан байна. Түүний гэр болон хамаарал бүхий этгээдүүдэд нэгжлэг хийхэд 7.3 тэрбум төгрөг олджээ. С.Батдөлийг эрүүгийн цагдаагийн газраас 48 цагийн хугацаатай саатуулаад байна.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. УБТЗ-ын албан тушаалтан Б-гийн гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан. Үүнээс гадна 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. 

Иргэн Б-гийн хувьд УБТЗ-д олон жил ажиллаж байгаа. Одоо тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан албан тушаал хашдаг гэх урьдчилсан мэдээлэл байна. 

Ер нь бол энэ талын мэдээлэл Ерөнхий сайдад байсан. Энэ чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Өчигдөр Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр үг хэлэхдээ "Төрийн албанд байгаа бүх хэлбэрийн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцлээ үргэлжлүүлнэ" гэж хэлсэн. 

Үүн дотор онцолж, төмөр замын тээвэрлэлт, газар олголт холбоотой асуудлыг хэлсэн. Энэ чиглэлийн хяналт, шалгалтын ажил үргэлжилж байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Нүүрсний хулгай гэдэг бол мөсөн уулын хэсэгхэн орой нь. Үүнээс гадна гаалийн байгууллага, нийгмийн даатгалын салбар, татварын салбар, тээвэр логистикийн салбар, төрийн худалдан авах ажиллагааны салбар, газар олголтын салбарт байгаа бүхий л авлига албан тушаалтнуудын асуудалтай энэ Засгийн газар ямар нэгэн эргэлзээгүйгээр тэмцлээ цааш үргэлжлүүлж байгаа.

Бүх салбарт иргэдээс болон бусад хүмүүсээс ирсэн өргөдөл гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаанууд явагдаж байгаа. 

Мөн Ерөнхий сайд өчигдөр нэг зүйлийг нэмж хэлсэн. Зургадугаар сарын 1-ний дотор төрийн албанд ажиллаж байгаа, орлогоосоо давсан хэрэглээтэй ажилтнуудыг ажлаа сайн дураар хүлээлгэж өгөхийг уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс орлого, хэрэглээ нь хязгаартай байх нь шударга гэж үзсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 52 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 10 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 30 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 31 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 36 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 3 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 23 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top