x

Монгол Улсад жуулчлах гадаадын зарим улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөв

Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ.

Үүнтэй холбогдуулан гадаадын жуулчдыг татах, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд, Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэнийг 2023-2025 оныг дуустал 3 жилийн хугацаанд визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаас гаргалаа.

Үүнд, манай улсыг зорин ирдэг жуулчдын тоогоор тэргүүлдэг, дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс, Австрали, Шинэ Зеланд Улс хамаарч байна.

Дээрх 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд тодорхой түлхэц үзүүлэх ач холбогдолтой юм.

Уг шийдвэр батлагдсанаар манай улсад визгүй зорчдог улсын тоо гучин дөрвөөр нэмэгдэж, жаран нэг болж байна.

Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах иргэдийг нь 2023-2025 онд визийн шаардлагаас чөлөөлөх улсын жагсаалт:

  • Бүгд Найрамдах Австри Улс

  • Бельгийн Хаант Улс

  • Унгар Улс

  • Бүгд Найрамдах Грек Улс

  • Данийн Хаант Улс

  • Испанийн Хаант Улс

  • Бүгд Найрамдах Итали Улс

  • Бүгд Найрамдах Латви Улс

  • Бүгд Найрамдах Литва Улс

  • Лихтенштайны Хаант Улс

  • Люксембургийн Их Гүнт Улс

  • Бүгд Найрамдах Мальт Улс

  • Нидерландын Хаант Улс

  • Бүгд Найрамдах Польш Улс

  • Бүгд Найрамдах Португал Улс

  • Бүгд Найрамдах Словак Улс

  • Бүгд Найрамдах Словени Улс

  • Бүгд Найрамдах Финланд Улс

  • Бүгд Найрамдах Франц Улс

  • Бүгд Найрамдах Хорват Улс

  • Бүгд Найрамдах Чех Улс

  • Шведийн Хаант Улс

  • Бүгд Найрамдах Эстони Улс

  • Норвегийн Хаант Улс

  • Бүгд Найрамдах Исланд Улс

  • Швейцарын Холбооны Улс

  • Бүгд Найрамдах Болгар Улс

  • Бүгд Найрамдах Ирланд Улс

  • Бүгд Найрамдах Кипр Улс

  • Румын Улс

  • Монакогийн Хаант Улс

  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс

  • Австралийн Холбооны Улс

  • Шинэ Зеланд Улс

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 59 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 7 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 16 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 37 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 38 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 43 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 10 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 30 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top