x

"Цэвэрлэгээний машин, техникүүдийг нэмэх, парк шинэчлэлийг даруй хийх хэрэгтэй"

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зам, талбайн цас, мөс цэвэрлэх ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Тэрээр “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ажлыг аваад халтиргаа, гулгаанаас сэргийлэх, зам, талбайн цас, мөсийг цэвэрлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд давс, бодисын нөөц бүрдүүлж, татан авалт хийж байгаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч явган хүний зам, автобусны зогсоолуудад гулгаа үүссэн байна. Тэгэхээр зам, талбайн цэвэрлэгээг нарийн, сайн хийх шаардлагатай. Ер нь зам, талбайг тоног төхөөрөмжөөр цэвэрлээд, дараа нь давс, бодисоо цацах ёстой. Ингэхийн тулд цэвэрлэгээний машин, техникүүдийг нэмэх, парк шинэчлэлийг даруй хийх хэрэгтэй” хэмээв.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны дарга Г.Дөлгөөнмөрөн “Хот тохижилтын газарт замын нуух цэвэрлэдэг том оврын шүүрт машин 15 байдгаас 12-13 нь цэвэрлэгээнд тогтмол гарч байна. Мөн давс, бодис цацдаг 13 машинтай. Манайд сүүлийн 10 жил парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс техник хэрэгсэл эвдрэх асуудал гарсаар байгаа. Хотын Ерөнхий менежер энэ асуудалд анхаарч байгаад баяртай байна. Бидэнд шаардлагатай байгаа техникийн талаарх саналаа хүргүүлсэн. Ойрын өдрүүдэд хүйтэн, хялмаа их хаяж байгаа тул зам, талбайн халтиргаа гулгааг арилгахаар өдөр бүр өглөө эрт  гаргасан хуваарийн дагуу давс, бодис цацаж, арга хэмжээ авсаар байна” гэлээ.

Мөн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Н.Батмөнх “Цас орсон, хүйтэрсэн үед бидний ачаалал мэдээж нэмэгддэг. Ойрын өдрүүдэд хялмаа ихтэй байна. Өглөө 06:00 цагаас ажлаа эхэлж, халтиргаа үүсэх эрсдэлтэй газруудыг түрүүлж цэвэрлэнэ. Явган хүний замыг шүүрдэж, гараар цэвэрлэдэг. Нуух цэвэрлэдэг шинэ техниктэй болчихвол бидний ажил хөнгөрнө” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 56 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 4 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 14 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 34 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 35 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 40 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 7 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 27 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top