x

"Харъяа дүүрэг, хорооноосоо хол байгаа иргэд цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэх боломжтой!"

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл үргэлжилнэ.

Үүнтэй холбогдуулан НЗДГ-аас хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө. Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу нийслэл болон дүүргийн ЗДТГ цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах бөгөөд иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар буюу онлайнаар бүртгэлийн хүсэлтээ илгээх боломжтой.

Л.ЖАМБАЛСҮРЭН: НИЙТ БҮРТГЭЛИЙН 20 ОРЧИМ ХУВИЙГ ЦАХИМААР ХИЙСЭН

Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Л.Жамбалсүрэн цэргийн бүртгэлийн талаар “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа урт болон дунд хугацааны бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг цахимаар хүргэж буй. Энэ хүрээнд батлан хамгаалах үйлчилгээг цахимжуулах зорилгоор 2021 оноос цэргийн бүртгэлийг цахимаар хийж эхэлсэн. Өнгөрсөн жилийн хувьд улсын хэмжээнд нийт бүртгэлийн 20 орчим хувийг  онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хийсэн байна” хэмээлээ.

Г.ЯЛАЛТ: 2023 ОНД 18 ХҮРЭХ, ШИЛЖИЖ ИРСЭН, ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГЭЭГДҮҮЛСЭН ИРГЭД ХАРЬЯА ХОРООН ДЭЭРЭЭ ОЧИЖ БҮРТГҮҮЛНЭ

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “2023 оны цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд явагдана. Цэргийн бүртгэлээ анхлан хийлгэж байгаа иргэд, мөн шилжиж суурьшсан, эсвэл цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлж, гээсэн хүмүүс эхлээд дүүрэг, хороондоо бүртгүүлж үнэмлэхээ авна. Ингэсний дараа бүртгэлийн хүсэлтээ цахимаар гаргах боломжтой. Бүртгэлийг дүүрэг, хороонд очихоос гадна цахимаар, мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний зургаан цэгт очиж хийлгэх боломжтой. Ингэснээр гадаадад сурч, амьдарч байгаа, түүнчлэн харьяа дүүргээсээ хол байгаа иргэд цаг алдалгүй бүртгэлдээ хамрагдах нөхцөл бүрдэж байна. Цэрэг татлагаар зарлан дуудах хуудас аваад бүртгэлээ хийлгээгүй, алба хаагаагүй хүмүүст энэ жилээс эхлэн хариуцлага тооцож эхэлнэ” гэсэн юм.

Б.БАТЗУЛ: ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ГУРВАН СУВГААР АВНА

"E-Mongolia" академийн төслийн менежер Б.Батзул цэргийн бүртгэлийг цахимаар хийлгэх талаар “Цэргийн бүртгэлийн хүсэлтийг бид гурван сувгаар авна. Тодруулбал, “E-Mongolia” гар утасны аппликейшн, www.E-Mongolia.mn вэб сайт болон төрийн үйлчилгээний операторуудаар дамжуулан хүсэлтийг хүлээн авна. Энэ жилийн хувьд бид системд зарим сайжруулалтыг хийлээ.

Тухайлбал, иргэдийн оршин суугаа хаягаар цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийг хуваарилж байна. Мөн 18-аас дээш настай иргэдэд зориулан цэргийн үүрэгтний үнэмлэх авахыг сануулсан мессежийг системээр харуулж байгаа” хэмээв.

Иргэд нэгдүгээр сарын 4-20-ны хооронд харьяа хорооныхоо байранд ажлын өдрүүдэд 8:00-17:00 цагт, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.

Иргэний бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх

  • Цэргийн үүрэгтний үнэмлэх

  • Ажлын газрын үнэмлэх

  • Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3x4 цээж зураг 2 ш

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • Дээд офицер /Генерал/- 65 нас

  • Ахлах офицер -60 нас

  • Дунд офицер, ахлагч -55 нас

  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ - 50 нас

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 5 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 13 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 22 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 43 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 44 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 49 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 16 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 36 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top