x

Д.Сумъяабазар: Олон хоног шударга ёс, авлига, хээл хахуулын эсрэг жагссан монгол түмэндээ талархал илэрхийлье!

Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

Туурга тусгаар Монгол эх орныхоо төв цэг болсон нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшил, амжилт ололтын өрнүүн түүхийг бичилцэж буй эрхэм хүндэт нийслэлийн иргэн Танд шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Урсан өнгөрч буй цаг хугацааны үнэ цэн, үр дүнг хэлэлцэн ярилцаж, амжилт ололт, алдаа онооны өрнүүн түүхээс ирэх он жилүүдийнхээ зорилт, зорилгыг хэлэлцэн тодорхойлдог он солигдох энэ цаг хугацаа Та бидний хувьд баяр талархлын торгон мөч юм.

Улаанбаатар хотын удирдлагын баг 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарлаж, Хотын стандартыг баталж, хотын соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, хүн ардынхаа эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хамгаалах зорилтыг дэвшүүлэн ажиллалаа. Энэ хүрээнд Онлайн бизнес төвийг байгуулж, 83 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахимаар олгодог болсон. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бичиг хэрэг, тээврийн хэрэгслийн зардлыг хэмнэсэн үр дүнтэйгээр 2022 оныг үдэж байна. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 180 мянган ам метр талбайд зүлэгжүүлэлт, 212.4 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж, 196 мянган мод тарилаа.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 17.7 км хашаа, хайс, 168 байршил дахь 4248 гарааш, 346 самбарыг буулгаж, нийтийн эдэлбэр газрын зам, талбайг чөлөөлж, тохижилтын ажлыг эхлүүлэв. Энэ бол Улаанбаатар хотын иргэн нэг бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдарч, чөлөөтэй зорчих эрхийг хүндэтгэсэн санал санаачилга байсан бөгөөд хотын иргэд, аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай дэмжин ажилласанд талархал илэрхийлье.

Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс ч Нийслэлийн Засаг даргын хувиар залуусын сурч боловсрох эрх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүсэл сонирхлыг хүндэтгэх үүднээс 118 байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2022 онд 34 байршилд бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Цаашид Улаанбаатар хот урт хугацааны бодлого, төлөвлөлт, шинжлэх ухааны тооцоо, судалгаанд үндэслэн хөгжих учиртай тул энэ л зорилгоор Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгуулсан юм.

Эрхэм хүндэт Улаанбаатар хотын иргэд ээ, Та бид өдгөө “Ковид-19”-ийн тархалтаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, геополитикийн зөрчил тэмцэлтэй дэлхийн улс орнуудын хооронд үүссэн улс төрийн амаргүй цаг хугацааг туулж байна. Энэхүү эдийн засгийн хямрал, улс төрийн таагүй нөхцөл байдал Монгол Улсыг ч тойрсонгүй. Энэ цаг хугацаанд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ардчилсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн Сүхбаатарын талбайд олон хоног шударга ёс, авлига, хээл хахуулын эсрэг жагссан монгол түмэндээ мөн талархал илэрхийлье. Та бүгдийн шударга ёсны төлөөх тэмцэл Монгол төрийн нүдийг нээж, зоригийг чангалж, эх орны хөгжлийн төлөөх бодлого, зорилтыг урагшлуулж чадлаа.

Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх Та бүхний шаардлага, зарчим бид бүхний хувьд үнэн зөвийн чиг шугам бөгөөд цаашид Монгол Улсын төв цэг, нийслэлийн хотын төлөө нээлттэй хамтран ажиллахыг урьж байна.

Мөн нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй инженертэй хамтран ажиллаж байгааг дуулгая. Соёлтой шуурхай үйлчилгээтэй, иргэдийн ажиллаж амьдрахад таатай, аюулгүй, ухаалаг хотыг бий болгох бидний зорилтыг нягтлан хэмжиж, анхааран ажиглаж, хянан зөвлөж, хамтран ажиллахыг дахин хүсье.

Улаанбаатар хотын хэмжээнд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулан, хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулахаар зорьж байна. Та бидний хамтран бүтээх Улаанбаатар хотын хөгжил дэвшилд ерөөл өргөж, улаанбаатарчууд Та бүхэндээ дахин шинэ оны баярын мэнд хүргэе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Уржигдар 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Уржигдар 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Уржигдар 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Уржигдар 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Уржигдар 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Уржигдар 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Уржигдар 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Уржигдар 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 2026-07-24 WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2026-07-24 Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 2026-07-24 Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2026-07-24 Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 2026-07-24 TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2026-07-24 Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2026-07-24 Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2026-07-24
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top