x

Улаанбаатар хотыг даваа гариг гэхэд халтиргаагүй болгохыг үүрэгдэв

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсэж, иргэд, олон нийтээс хүсэлт, гомдол ирж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдтой уулзжээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авсаар байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх чиглэлд 18 байгууллага, аж ахуйн нэгж ажиллаж байна. Одоогоор 1,443 тонн давс, 887 тонн бодисын нөөцтэй” хэмээлээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Манай байгууллагын хувьд хариуцан ажилладаг гол магистрал замууд, нийтийн эзэмшлийн талбайд цас, мөс цэвэрлэх ажлаа үргэлжлүүлсээр байна. Одоогоор бодисын 548.5 тонн, давсны 100 тонн нөөцтэй” гэж мэдээлэл өгөв.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, халтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллахдаа холбогдох байгууллагууд, дүүргийн удирдлагууд хоорондоо уялдаа холбоо сул, зохион байгуулалтын хувьд алдаа гаргасныг Хотын дарга онцлоод, амралтын өдрүүдээр шаардлагатай арга хэмжээг авч, нөхцөл байдлыг даваа гариг гэхэд хэвийн болгохыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Тэрээр мөн “Иргэдээс ирж буй санал, шүүмжлэл бодитой, нөхцөл байдал хэцүү байна. Та бүхний өгч буй мэдээлэл бодит байдлаас зөрж байна. Өнөөдрөөс эхлээд шаардлагатай бүх арга хэмжээг ав. Аж ахуйн нэгж, хувийн хэвшилтэй хамтарч ажилла. Зөвхөн хотын төв замууд биш, алслагдсан дүүрэг, гэр хороололд ч даруй арга хэмжээ авах ёстой. Ажил үүргийг хуваарилаад, маш тодорхой, шуурхай, хариуцлагатай ажиллах хэрэгтэй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 6 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 14 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 23 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 44 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 45 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 50 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 17 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 37 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top