x

Соёлын яам төмс тараах биш, түмнийг гэгээрүүлэх ёстой!

Монгол Улс соёл хариуцсан яамтай болоод гурван жил болж байна. Харамсалтай нь, Соёлын яам нь соён гэгээрүүлэхээс илүү сошиал дагаж хөөсөрдөг, хөвдөг яам болжээ.

Өнөөдрийн энэ нийгэмд, олон нийтэд гэгээрэл, гэрэл хэрэгтэй байна. Уншуулж судлуулж, урагш ахимаар байна. Олон жилийн дараа эргэж сэргэсэн соёлын асуудал эрхэлсэн яам нь амьд уу? У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрээр өрхийг нь сөхөөд, үүд хаалгыг нь нээгээд, мөнгө төсвийг нь шийдээд өгсөн санагдана. Одоо л улс оронд соёлын бодлого онцгойроод гараад ирэх нь гэж олон нийт хүлээсэн.

Харамсалтай нь, Соёлын яам нь соён гэгээрүүлэхээс илүү төмс тарааж, түмнийг бухимдуулах болсон нь худлаа биш. Харин үндсэн чиг үүрэг болсон соёлын бодлогоо Утга зохиол, Уран зураг, Дуу хөгжим, Кино урлаг гээд тус тусдаа ТББ-уудад лаахайдаад орхисон хэвээр. Нэгдсэн бодлого байдаггүй юм уу, чиг зүгээр хангадаггүй хэрэг үү? Шинэ яам төлөвших, торниж бойжих явц дуусаагүй л байна уу?

Өнөөдөр иргэн бүрд нийгмийн соёл гэгээрэл, яаж дутагдаж байгааг бодлого тодорхойлгч нар нь хар. Олон нийтийн телевизүүдээ хар. Гаднын хуулбар шоу, сугалаа, Хятад Солонгос кино. Үзэгчдээсээ аль хэдийн хоцорсон нэвтрүүлгүүд. Улиг болсон хэдэн ток шоу дүүрсэн хэдэн сувагтай. Үндэсний телевиз нь зурагдсан пянз шиг болж зууны хагас тэртээх шигээ л сууж байна. Үзэл санааны өөрчлөлт, дэвшилд хөтөлсөн ямар ч хөтөлбөр, контент алга. Монголчуудын эв нэгдэл, эх оронч үзлийг эрхэм болгосон, улс орны язгуур эрх ашгаа дээдэлсэн ямар контент, нэвтрүүлэг хаагуур гялайж гялтайгаад байна аа? Нөгөө кино урлаг дэмжих сангийн мөнгө яасан бэ. Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, цогцолбор барих юу болсон бэ? Бурханд булаалгаж орхисон билүү. Буцаагаад авч чадсан бил үү, Сайд аа!

Хүн төрөлхтний болон өөрийн улсын сонгодог ном зохиол сурталчилсан ямар арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна, та нар. Гадаадаас хуулбарласан уран бүтээлүүдийн давлагаа. Хяналтгүй харь соёлын довтолгоонд гараа өргөөд бүрэн сууж орхисон уу. Ардын урлаг өв соёлын арвин урын санд нэг юм долдойдож. Түүгээр ажил хийсэн болж. Өмнөх үеийн өв соёлоо хойно урдаа барин гадаадаар гангарч яваа сайдын сургаас өөр танай яамнаас тоймтой чимээ ч алга. Хийж хүчрэхгүй байна уу? Сэтгэх сэтгэлгээний чадамж үнэнхүү дутаж сууна уу?

Монгол Улсын соёл гэгээрлийн алтан хөмрөг хариуцна гэдэг, Соёлын аугаа их сэтгэгчид, зохион туурвигчдын байгууллага толгойлоод сууна гэдэг тэнэг зоригтой, эвсэл хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хийдэг ажил биш ээ. Уран мэдрэмж ухааны цараа алстай хүмүүсийн л ажил. Харин ч урлагийн салбарт өөрсдийн хүчээр яваа талбар, талбарын хувь уран бүтээлчдийн олон жилийн сэтгэл зүтгэл бүтээл дээр соёлын яам шошгоо хадаж хэдэн жил амь тээх гэсэн юм. Эсвэл мундаг сайдын дор мунхаг хүмүүс байгаад байна уу? Сайд нь сайн, баг нь бараан байж ч болно шүү дээ.

Хэрэв тийм бол сайдаараа халхавч хийсэн салбадай нараа яамнаасаа зайлуул. Чаддаг мэддэг хүмүүсээр хүрээлүүлээд чамбай чанга ажиллаад эхэл. Үндэсний соёл чиг баримжаа гэдэг үнэндээ ганц сайдын гадаад хэлний мэдлэг. Энэ тэндээс нь хагас хугас хуулсан эмх цэгцгүй олон улсын соёлын хэлтэрхийг эвлүүлж ойлгохыг хэлдэггүй байх аа. Энэ нийгмийн стресс бухимдлыг анагаах ямар кино, контент байна гаргаад ир дээ. Ямар соён гэгээрлийн нэвтрүүлэг, ямар санал болгох ном зохиол байна вэ чиглүүлээд өг л дөө. Сошиалын хар барааныг жаахан сүлж гэгээ оруулах талаар бодож төлөвлөсөн юм байна уу. Арга ухаан алга уу. Соёлын Яам минь ээ! 

Hollywood гэж хол харайхаасаа өмнө, Netflix гэж нэвт үлээхээсээ урьтаж ядаж нүүдэлчин угсаатан Монгол туургатандаа хүрч ажил аа. Хэдхэн жилийн өмнө даган дуурайдаг байсан Өвөр Монголчууд өмнө чинь гарчихлаа. Тэгэхэд тусгаар улсын соёл тулгандаа сүүмэлзсээр байх уу. Аялал жуулчлал гээд Ерөнхий сайд ирэх жилээс дэлхийд хаалгаа дэлгэлээ. Ерөнхийлөгч нь Их Хааны музей, Төв номын сан бариулаад өгчихлөө. Одоо Үндэсний Урлагийн Их Театрын төсөв хөрөнгө бүрэн шийдүүлчихлээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар тултал дэмжээд л байгаа харагдах юм. Ядаж БОАЖЯ- тай ажлаа уялдуул, хамтран ажиллах гэрээ, чиглэлээ тодорхойл. Аймаг сумдын соёлын байгууллагыг жуулчны бааз байгууллагуудтай холбож өг. Урын сан нь орон нутгийн үзэгчдэдээ эл доль болчихсон үдэшлэг голдуу ажиллагаатай өчнөөн сумдын соёлын төв байна.

Саяхан л УИХ-ын зарим гишүүд хэдхэн сумын соёлын төвийн төсөв хэлэлцэхэд хөдөөгийн соёлын төвүүдийг чинь асар буруу ойлголттой явдаг нь харагдсан. Та нарын л байгаа царай тэдэнд ч, нийгэмд ч ийм ойлголт өгч байгаа юм шүү. Энэ улс орон, иргэдэд соёлын чиглүүлэгч чиг баримжаа хэрэгтэй байна аа. Чинбатын охин минь чиглүүлээрэй алив ээ, алив. Тавлаж байгаа юм шиг асууя. Та нар ч өөрсдөө соёлынхоо талаар таг баримжаагүй тас харанхуй тууж яваа даа. Тархины тэжээл болсон соёлын асуудлаа өнөөдрөөс эхлэн танай яамнаас нэхэх болно. Өөр бусад уран бүтээлчдээ ч ер нь уриалъя. "Соёлоо соёолуулъя" давлагаа үүсгэхээс ч өөр арга алга. Нийтэлдэг бичдэг бүхэн нэгдээд явчихна гэдэгт итгэлтэй байна. Сэтгүүлчид минь энэ тал дээр сэрж уриалах цаг болжээ. Үндэстний соёл харанхуй байна хүмүүс ээ! Нийгэм ийм байгааг харахаар нэхэхээс ч өөр ямар ч арга алга. Иргэдээ соёлжуулахгүй юм бол Соёлын нэрээ солино уу, сайд аа.

О.Түвшиндэмбэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 6 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 15 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 24 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 44 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 45 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 50 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 17 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 37 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top