x

"Эрдэнэс Монгол" компанийн бүтцийг шинэчилж, 88 орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Үүнд, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн бүтцийг шинэчилж, 88 орон тоонд сонгон шалгаруулалт зарлах болсон байна.

Тэрээр ""Эрдэнэс Монгол" компани 89 орон тоотой, 7 газар, 7 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Өнөөдөр томилогдсон гүйцэтгэх захирлыг оролцуулахгүйгээр 88 орон тоонд сонгон шалгаруулалт хийх шийдвэр гарсан. Ур чадвартай мэргэжилтэнтэй, цалин хангамжийн хувьд Монголдоо топ компани байх учиртай.

Ахлах менежер буюу бидний хэлдгээр газрын даргын албан тушаалыг хасаж байна. Энэ компанид газрын дарга гэж байхгүй, ахлах менежер удирдана. Өнөөдөр ажиллаж байгаа хүмүүс хэвээрээ байгаа. Гэхдээ бүтэц өөрчлөгдөөд тусгай мэргэжил шаардсан ажлын байрууд бий болж байна. Одоо ажиллаж байгаа ажлын байр нь байхгүй болсон албан хаагчдад чөлөөлөгдөх мэдэгдлийг "Эрдэнэс Монгол" компанийн зүгээс өгнө.

Сонгон шалгаруулалтын хугацаа:

  • 2023 оны нэгдүгээр сарын 2-16-ны өдрүүдэд бүртгэл явагдана.

  • 2023 оны нэгдүгээр сарын 21, 22-нд тестийн шалгалт

  • 2023 оны нэгдүгээр сарын 23-28-ны өдрүүдэд нүүр тулсан ярилцлага хийгдэнэ.

Тавигдах шаардлага:

  • Боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

  • Нэг болон түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх

Ахлах менежерт тавигдах шаардлага:

  • Улсад 8 болон түүнээс дээш жил ажилласан байх

  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил жил ажилласан байх.

Харин мэргэжилтэнд ажилласан жилийн шаардлага тавихгүй мэдлэг, ур чадварыг үндэслэнэ.

Ажлын байранд бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр тестээр шалгалт авна. 1,000 орчин боловсон хүчин бүртгэгдэх байх гэж харж байна.

Шалгалтыг их, дээд сургуулийн профессоруудыг зөвлөхөөр оролцуулж, төрийн албаны зөвлөлийн шалгалтын системд суурилан зохион байгуулна. Нэгдүгээр шатанд болзол хангасан иргэдийг хоёрдугаар шатны буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар нүүр тулсан ярилцлагад оруулна.

Ярилцлага авах комисс их, дээд сургуулийн профессорууд, иргэдийн төлөөлөл, улс орондоо үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа томоохон групп, компаниудын төлөөлөл, МҮХАҮТ, төрийн төлөөлөл зэрэг 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

Хоёрдугаар сарын 1-нээс тус компани олон нийтийн дундаас шалгарсан багаа бүрдүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Цаашлаад Эрдэнэс Монгол компанийн 30 гаруй охин компанийн бүтцийг яг ийм зарчмаар ирэх оны эхний хагас жилд зохион байгуулна. 

Төрийн өмчийн компаниудад улс төрийн намын болон танил талын хүнээ ажилд оруулах буюу шахааг зогсоох ажлыг хийнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 5 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 14 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 23 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 43 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 44 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 49 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 16 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 36 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top