x

Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг 11 яаманд шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрээр "Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг дараах 11 чиглэлийн яамдад дараах орон тооны хязгаартайгаар нэгдүгээр сарын 1-нээр шилжүүлэхээр энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдээд байна.

Үүнд, БОАЖЯ, БХБЯ, БШУЯ, ЗТХЯ, СЯ, УУХҮЯ, ХНХЯ, ХХААХҮЯ, ЦХХХЯ, ЭХЯ, ЭМЯ гэсэн 11 яаманд мэргэжлийн хяналтын чиг үүргүүд урьдчилсан байдлаар шилжиж очно. Үндсэн хуулиар Монгол Улсын төр иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүргийг хүлээдэг. Эрүүл ахуй, амь нас, байгаль орчинтой холбоотой хяналт төрдөө үлдэх ёстой. Бусад төрлийн хяналтыг хувийн хэвшил болон ТББ-уудад шилжүүлж тэр замаар хяналтыг тавьдаг болох ёстой. 

Үүнтэй холбогдоод ирэх долоо хоногт Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль өргөн барина. Ингэснээр мэргэжлийн холбоод байгуулагдах боломж бүрдэх юм. Жишээ нь, зоогийн газрын үйл ажиллагааг явуулж байгаа байгууллагууд биш ийм чиглэлээр мэргэжил эзэмшсэн иргэд нийлээд мэргэжлийн холбоог байгуулж  яваад байгаа. Тэгвэл танхимын хууль батлагдсанаар ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд нэгдээд мэргэжлийн холбоо байгуулдаг байх ёстой. Энэ мэргэжлийн холбоонд нь тэр салбарын мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлнэ гэсэн зорилгыг агуулж байна. Өнөөдөр байгаа холбоодод шууд шилжүүлэхэд учир дутагдалтай байна.

Тэгэхээр үйл ажиллагаагаа эрхэлж байгаа ААН-үүдийн холбоодод мэргэжлийн хяналтын чиг үүргийг олгосноор мэргэжлийн түвшинд хяналтаа тавих бүх нөхцөл бүрдэнэ. Нэг талаасаа хяналт тавина, нөгөө талаас салбарын хөгжилд хувь нэмэртэй гэж үзэж байна. Ингэснээр төр аж ахуй эрхлэгчдэд үзүүлэх дарамт, хүнд суртал арилах боломжтой, нөгөө талдаа мэргэжлийн байгууллагууд нь өөрөө өөрсдөдөө шаардлага тавих нөхцөл бүрдэнэ. Ирэх жил мэргэжлийн хяналтын салбарт хөгжил дэвшил авчрах жил байх болно" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 4 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 12 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 21 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 42 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 43 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 48 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 15 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 8 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 35 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top