x

Жагсаалын үеэр Төрийн ордны хаалгыг эвдсэн ДОЛООН иргэнийг өчигдөр СААТУУЛЖЭЭ

Төрийн ордны хаалгыг эвдсэн долоон иргэнийг өчигдөр баривчилж, ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Өчигдөр долоон иргэнийг 461 дүгээр хорих ангид саатуулсан нь үнэн. Гэхдээ тэднийг үзэл бодлоо илэрхийлснийх төлөө саатуулаагүй гэдгийг ойлгох ёстой.

Тодруулбал, тухайн долоон иргэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 буюу эд хөрөнгө устгах, гэмтээх гэдэг зүйл заалтаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, шалгагдаж байгаа. Арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн үйл ажиллагаатай холбоотойгоор буюу иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх нийгмийн дэг журмыг алдагдуулах, эд хөрөнгө устгаж гэмтээх гэсэн заалтаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд өчигдөр 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулах ажлыг зохион байгуулсан.

Ингэхдээ үзэл бодлоо илэрхийлээд байж байхад нь эсвэл Төв талбайгаас баривчилж саатуулсан асуудал байхгүйг хэлье.

Нэмж хэлэхэд, үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүрийн зөв биш. Тухайлбал, үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр гэмт хэрэг үйлдэх, хүний биед халдах, гэмтэл учруулах, эд хөрөнгө устгах зэрэг үйлдэл хийж болохгүй. Энэ чинь өөрөө эрүүгийн хуулийн зүйл заалттай. Цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй зүйлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Түүнийхээ хүрээнд л дээрх долоон иргэнийг 461 дүгээр хорих ангид аваачсан юм” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 16 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 25 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 34 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 54 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 55 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 0 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 47 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top