x

Сүхбаатарын талбайг “шаардлага тавих” байдлаар чөлөөлсөн гэв

Нүүрсний хулгайн эсрэг, шударга ёс шаардсан иргэдийн жагсаал 19 өдөр үргэлжилсэн. 

Тус жагсаал цуглаантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас өчигдөр орой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснийг хүргэж байна.

“Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайд энэ сарын 4-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй жагсаал, цуглаанд цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлж буй иргэнийг аливаа гэмт халдлагаас хамгаалах, хэв журам сахиулан нээлттэй, хүндэтгэлтэй хандан ажиллаж байна.

Мөн жагсаал, цуглаан олон хоногоор гадаа суулт хэлбэрээр үргэлжилж, цаг агаарын байдлаас шалтгаалан жагсагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, цаашлаад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлгийн байгууллага, эмч нар тогтмол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилласан.

Улмаар өнөөдөр /өчигдөр/ Нээлттэй хяналтын ерөнхий сонсгол зохион байгуулагдахтай холбоотойгоор Төрийн ордны баруун хойд талын хаалганд нэр бүхий 30 иргэн нүцгэлэн тодорхой шаардлага тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн тул Эрүүл мэндийн тухай хуулийн 28.1.1, 43.2.5-д заасны дагуу эрүүл мэндийг нь эрсдэлд учруулахгүй байх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах талаар эрүүл мэндийн ажилтнууд шаардлага, зөвлөмж өгсөн боловч хүлээн авахаас татгалзсан, иймээс тэдгээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмч, эмнэлгийн ажилтнуудын албан үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг хангах зорилгоор эрүүл мэндийн байгууллагад хүргэх ажлыг хамтран зохион байгууллаа.

Дээрх зохицуулалтын хүрээнд эмнэлгийн байгууллагаас жагсагчдад эрүүл мэндээ хамгаалах талаар тодорхой шаардлага тавьсан бөгөөд өнөөдөр /өчигдөр/ 10:00 цагаас Төрийн ордонд зохион байгуулагдана хэмээн зарлагдсан нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголд оролцоно гэсэн иргэд Төрийн ордны баруун хаалганы ойролцоо нүцгэлж эрүүл мэндэд нь хохирол учрах нөхцөл байдал үүссэн тул эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа иргэдийг эрүүл мэндэд нь учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор цагдаагийн байгууллагаас эрүүл мэндийн байгууллагатай хамтран нийт 30 иргэнээс Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 19,  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 8, нийт 27 иргэнийг боломжит зай талбай бүхий байршилд хүргэж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зүгээс иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг, тусламж үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан. Мөн энэ үеэр насанд хүрээгүй нэг иргэнийг ар гэрт нь, хоёр эмэгтэйг гэрт нь буцаасан.

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвөөс Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа жагсагчдын эрүүл мэнд, амь настай холбоотойгоор нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулах шаардлага үүссэн, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийн дагуу 18:30 цагт суулт хийж байсан 16 иргэнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмнэлэгт, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тус тус хүлээлгэн өгсөн.

Суулт хийж байсан иргэдийн хэрэглэж байсан эд зүйлс /эсгий, дэвсгэр, дээл, бусад/-ийг гурван автомашинаар ЦЕГ-ын Хангалт, үйлчилгээний төвийн агуулахад түр хугацаагаар хадгалахаар хүргэсэн. Энэхүү үйл ажиллагаа нь тухайн иргэдийг баривчлан, саатуулж байгаа явдал биш бөгөөд харин эмнэлгийн байгууллагаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй гэж үзсэн тул тэдгээрийн эрүүл мэндийг хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан болно.

Одоогоор дээрх үйл ажиллагаатай холбоотойгоор баривчилсан, саатуулсан хүн байхгүй байна.

Хүйтний цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, суулт зарласан иргэдийг Соёлын төв өргөөнд байрлуулан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар хуран цуглах эрхийг нь хангах зорилгоор Сүхбаатарын талбайг Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх үүднээс шаардлага тавих байдлаар чөлөөлсөн болно” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 16 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 24 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 33 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 54 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 55 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 0 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 47 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top