x

Өмгөөллийн "Фиделитас партнерс" ХХН шилдэг хуулийн фирмээр шалгарлаа

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо оны шилдгүүдээ шалгарууллаа. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулан, мэргэжлийн ёс зүйг өндөрт өргөж, ажил үйлс, амжилт бүтээлээрээ түүчээлсэн “Фиделитас Партнерс” ХХН өнгөрч буй оны шилдэг Өмгөөллийн хуулийн этгээдээр шалгарлаа.

Тус хуулийн фирм нь технологийн салбарын компаниудад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр дагнан ажилладаг ч байгуулагдсан цагаасаа хойш үндсэн үйл ажиллагаанаасаа гадна эрх нь зөрчигдсөн иргэдийг үнэ төлбөргүй өмгөөлөх, цаашид энгийн иргэд хуулийн мэдлэг дутмагаас болж захиргааны шийдвэрээс шалтгаалан хохирох байдлыг бууруулах сайн жишиг тогтоохоор хичээнгүйлэн ажиллаж ирсэн юм.

Та бүхэнд тус хуулийн фирмийн онцлох ажлуудаас танилцуулъя.

Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн хохирох явдлыг бууруулах жишиг тогтоов

Тус хамт олон хүний эрхийн хамгаалагч, нийгэм дэх шударга ёсны дуу хоолой нь байж, хэд хэдэн үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд олон нийтийн эрх ашиг, хүний эрхийг хамгаалах үйлсэд чухал хувь нэмэр оруулжээ. Тухайлбал, орон байраар хангагдах эрх нь 6 жилийн турш зөрчигдсөн иргэн Ц-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг, иргэн Н-ийн нэхэмжлэлтэй үйлчилгээний хөлс гаргуулах иргэний хэрэг зэрэг дээр үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлэн ялалт байгуулсан байна.

Мөн БНСУ-аас эх орондоо ирээд Энхсаран сувилалд тусгаарлагдах үедээ үзэл бодлоо илэрхийлж, шүгэл үлээсний төлөө Зөрчлийн болон Эрүүгийн хэрэгт холбогдож, нийт 13 сар үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны улмаас хохирсон иргэн Д.Мөнхбатын нэхэмжлэлтэй иргэний хэргийг өмгөөлж, хохирлыг Засгийн Газрын тусгай сангаас гаргуулсныг онцлох нь зүйтэй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.Мөнхбатын хохирол нэхэмжлэх эрхийг баталгаажуулж, Засгийн газрын тусгай сангаас 16 гаруй сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба энэ нь цаашид хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас иргэнд учирсан хохирлыг төрөөс гаргуулахад жишиг болохуйц шийдвэр болсон юм.

Монголын баримт шалгах төвтэй хамтран хуурамч мэдээлэлтэй тэмцэв

Тус байгууллага үйл ажиллагаа, үнэт зүйлийнхээ хүрээнд олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон тооны ажлууд хийж иржээ. Жишээлбэл, Олон Улсын баримт шалгагчдын сүлжээ (IFCN)-ний албан ёсны гишүүн Mongolian Fact Checking Center (MFCC)-тэй хамтран цахим орчинд цацагдаж буй мэдээллийн хууль зүйн эх сурвалжийг заах, холбогдох зохицуулалт, эрх бүхий албан тушаалтан, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг үнэн, бодитоор хүргэх замаар иргэдийн мэдэх эрхийг бодитоор хангах, олон нийтийн эрх зүйн боловсролыг дэмжихэд хувь нэмэр оруулан 30 гаруй хамтарсан шалгалт хийж, мэдээллийн үнэн, зөвийг тогтоосон нь 245,000  гаруй хүнд хүрсэн байна.

Ковидын үеийн хүний эрхийн зөрчлүүдийг олон нийтэд таниулахаар ажиллав

Тэдний хувьд мэргэжлийн үйл ажиллагааны ёс зүй, нэр хүндийг өргөх замаар манлайлал үзүүлэх зорилго дор олон ажил өрнүүлсний нэг нь “Эрхээ эдэлье” нөлөөллийн аян юм. Тус аяны хүрээнд Ковид-19 цар тахлын үед Монгол Улсад түгээмэл ажиглагдсан хүний эрхийн зөрчлийн шинжтэй шийдвэр, үйл ажиллагаанд холбогдох судалгааны 1, нийтийн эрх ашгийн өмгөөллийн 2 төслийг 18 сарын турш нэгтгэн хэрэгжүүлжээ.

Түүнчлэн  цар тахлын үеийн хүний эрхийн зөрчлийн эсрэг “Эрхээ Эдэлье” аяны хүрээнд “Криминал  Хууль, хүний эрхийн радио FМ 107.5”-тай хамтарсан 19 дугаар бүхий подкастыг бэлтгэн хүргэснээс гадна цахим хуудсаараа дамжуулан Хуульчаас асууя, Хуульчийн карьер, Хууль ба технологи, “Хэрэг ярья” зэрэг цуврал контентуудыг олон нийтэд хүргэж байна.

Монгол Улсын эрх зүйн системийг сайжруулах, шинэ харилцааг зохицуулах хууль зүйн судалгаа

Монгол Улсын эрх зүйн хөгжилд хувь нэмэр оруулах, байгууллагын болон өмгөөлөгч нарын мэргэжлийн ур чадварыг тогтмол сайжруулах зорилгоор тус фирм нь хууль зүйн бодлогын болон хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын судалгаануудыг хийж гүйцэтгэдэг. Тухайлбал, Иргэний хэрэг үүсгэх ажиллагаа дахь шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт (Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийн жишээ дээр, “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үе шатанд хийсэн дүн шинжилгээ”, Хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага (Эрх зүйн орчныг тодорхойлох бодлогын судалгаа) зэрэг гурван судалгааны бүтээлийг хэвлүүлээд байгаа бол “Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүргүүлэх санал, шүүмж”, “Кибер гэмт хэргийн зохицуулалтын талаарх харьцуулсан судалгаа” зэрэг эрх зүйн орчинд үүсэж байгаа шинэ харилцааг зохицуулахад хувь нэмэр оруулах судалгааны тайланг танилцуулахаар ажиллаж байна.

Уншигч та бүхэн ЭНД ДАРЖ инфографик татаж авах боломжтой.

Мөн Фиделитас Партнерс ХХН-ийн албан ёсны цахим хуудсанд хандаж, фирмийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлантай танилцаарай.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 15 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 24 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 33 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 53 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 54 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 7 цаг 59 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 26 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 46 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top