x

"Хүүхдийн тэтгэмж тогтоолгох төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үнэгүй авах боломжтой"

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн талаар өнөөдөр УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг мэдээлэл өглөө.

Тэрээр "Хууль зүйн туслалцааны тухай хуулийг 2022 оны долдугаар сарын 1-нд баталсан бөгөөд аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Монгол Улсын иргэн үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэхийн тулд шүүхэд хандаж, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.

Анх 2013 онд УИХ-аас Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийг баталсан. Үүний дагуу ХЗДХ-ийн яамны харьяанд Хууль зүйн туслалцааны хүрээлэн байгуулж, улсын өмгөөлөгчдийг ажиллуулж эхэлсэн.

Тодруулбал, эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан төлбөрийн чадамжгүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлдэг байсан гэсэн үг.

Хууль зүйн туслалцааг илүү хүртээмжтэй болгох асуудлыг олон жил судалсны үр дүнд иргэн болон захиргааны зарим төрлийн маргаанд энэхүү үйлчилгээ шаардлагатай байгааг тогтоосон.

Хуульд оруулсан гурван чухал өөрчлөлт бий.

Үүнд: 

  1. Хууль зүйн туслалцааны төрлийг нэмэгдүүлсэн,

  2. Зөвхөн эрүүгийн хэрэгт яллагдагчаас гадна иргэний хэрэг маргааныг өмгөөлөх,

  3. Улсын өмгөөлөгч орон нутагт хүрэлцээ муу учраас өмгөөллийн эрхтэй хүнээр гүйцэтгүүлэх боломжийг нээсэн.

Хэн хууль зүйн туслалцаа авч болох вэ?

  • Эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан, шүүгдэгч, ялтан

  • Хүүхдийн тэтгэмжийн хэмжээ тогтоолгох иргэн

  • Үл хөдлөх эд хөрөнгө болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн оролцогч

  • Хүн худалдаалах болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид

Хамгийн чухал шаардлага нь төлбөрийн чадваргүй иргэд энэхүү хууль зүйн туслалцааг авах юм. Өөрөөр хэлбэл, хүн амын өрхийн мэдээллийн санд ядуурлын төвшнөөс доогуур гэж тодорхойлогдсон иргэн дээрх үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой гэсэн үг" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Delgerdalai (202.126.89.34)
    Tuslaltsa awii
    2025 оны 04 сарын 04 | Хариулах
  • Enhbolor (172.69.252.133)
    2 hvvhediin tetgemj togtoolgohoor shvvhed ogood 2 jil eren haij bna. Haana bgaag ni haana ajillaj bgaag ni horooniihoo tsagdaad zaaj ogood baihad hodlohgvi bn zaawal zorchil gargaj tsagdaad barigdahgvi l bol ymarch arga baihgvi geed bh ym ervvgiin hereg bish iregnii hereg bolhoor ingej toodoggvi ymuu tsaana ni 2 hvvhediin erh ashig zorchigdoj baidaggvi ymuu
    2022 оны 12 сарын 21 | Хариулах
  • Gan Ganaa (172.69.45.142)
    Хүүхдийнхээ тэтгэмжийг цаг тухайдаа өгөхгүй юмаа ямар арга хэмжээ авдаг вэ?
    2022 оны 12 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 19 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 27 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 36 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 57 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 58 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 3 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 30 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 50 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top