x

Ардчилсан Намаас иргэн Д.Мөнх-Эрдэнийг нэн даруй суллаж, Үндсэн Хуулиар баталгаажсан эрхэнд нь хүндэтгэлтэй хандахыг шаардлаа 

Өчигдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан билээ. 

Тэгвэл өнөөдөр уг асуудалтай холбогдуулан Ардчилсан Намаас иргэн Д.Мөнх-Эрдэнийг нэн даруй суллаж, Үндсэн Хуулиар баталгаажсан эрхэнд хүндэтгэлтэй хандахыг шаардаж, мэдэгдэл гаргалаа.

Тус намын мэдэгдэлд, Монгол Улсын иргэн үзэл бодлоо өөрийн сонгосон хэлбэрээр илэрхийлэх нь Үндсэн Хуулиар баталгаажсан эрх юм. Гэвч харамсалтай нь МАН-ын үнэмлэхүй олонхиор засаглаж буй энэ цаг үед эрх баригчдын зүгээс улс төрийн зорилгоор энэхүү эрхэд удаа дараа халдаж иргэдийн эрх чөлөөг боомилох үйлдэл нэг бус удаа гарч байгаад Ардчилсан Нам туйлын санаа зовж буй бөгөөд Олон Улсын хүний эрхийн байгууллагуудад цаг тухайд нь хандсаар байгаа билээ.

2022 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийг "ажлын байран дээрээ согтуурсан" гэдэг шалтгаанаар баривчилж улмаар нэг сарын хугацаагаар цагдан хорих болсон явдал нь цэвэр улс төрийн зорилгоор түүнээс өс хонзон авч эрх чөлөөнд нь халдсан үйлдэл гэж Ардчилсан Нам үзэж байна.

Эрх баригч МАН энэ мэт шалтгаанаар өөрсдийг нь шүүмжилсэн болон тэмцэл өрнүүлсэн иргэдэд эрүүгийн хэрэг захиалгаар нээлгэж цагдан хорьж байгаа явдал нь Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн олон гэрээ конвенцийг уландаа гишгэсэн үйлдэл юм.

Цаашид энэ байдал энэ мэт даамжирвал эрх чөлөөний индекс ухарч Ардчилсан улсуудын жагсаалтаас хасагдах хүртэл доройтож болзошгүй байна. Энэ бүх үйлдэлдээ МАН түүний удирддагууд дүгнэлт хийн иргэн Д.Мөнх-Эрдэнийг нэн даруй суллаж, түүний Үндсэн Хуулиар баталгаажсан эрхэнд хүндэтгэлтэй хандахыг Ардчилсан Нам хариуцлагтайгаар шаардаж байна.

Мөн энэхүү мэдэгдлийн хувийг АНУ-ын ЭСЯ-нд, Европын Холбооны төлөөлөгчийн газар болон ЕХ удирдаж буй Чехийн ЭСЯ-нд хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 18 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 56 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 57 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 2 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 29 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 49 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top