x

Галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, эдийн засгаа идэвхтэй дэмжинэ

Хэдхэн хоногийн өмнө “Улаанбаатар төмөр зам” ХНН Замын-Үүд өртөөгөөр Хятадын талд түүхэндээ анх удаа 17 галт тэрэг өгсөн явдал нь ковид цар тахлын улмаас сульдаж  тамирдсан Монгол Улсын эдийн засгийг идэвхтэй дэмжиж, экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгааг харуулсан.

Цаашдаа экспортын галт тэргийг нэмэгдүүлэх боломж нөхцөлийн талаар “УБТЗ” ХНН-аас дараах мэдээллийг өглөө.


Монгол Улсаас төмөр замаар гарч байгаа экспортын ачааны 90 гаруй хувийг гүйцэтгэдэг Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх замаар экспортын тээврийн хэмжээг өсгөх нь Монгол Улсын санхүүгийн үзүүлэлт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татвар, валютын орлого нэмэгдэх үндсэн нөхцөлүүдийн нэг юм. УБТЗ цаашдаа галт тэрэг солилцоог 20 хүртэл нэмэгдүүлэх бодлоготой ажиллаж байна. УБТЗ-аар зөвхөн энэ жил 48 сая тонн ачаа тээвэрлүүлэх экспортын захиалга ирсэн нь цаашдаа галт тэрэг солилцоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.

УБТЗ-ын хувьд галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн тулд хүчин чадлаа өсгөх шаардлагатай бүхий л арга хэмжээг жил бүр авч хэрэгжүүлж ирсэн. Энэ жил л гэхэд Замын-Үүд-Шаргын овоо хооронд хос зам тавьж байгаагаас гадна Замын-Үүд-Эрээн хоорондын нарийн царигийн төмөр замыг мөн хос болгох ажлыг хийж байна. Энэ ажлыг хийснээр УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал өснө. Мөн гол замын гурван зүтгүүр авч тээх хүчин чадлаа нэмэгдүүллээ. Түүнчлэн, УБТЗ-ын удирдлага удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд Хятадын төмөр зам Эрээн өртөөний ачаа хүлээн авч боловсруулах хүчин чадлыг энэ жил нэмэгдүүлэх өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийсэн. Ийнхүү гадаад болон дотоод талдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх техникийн боломж бүрдсээр байна.

Цаашдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн тулд Орос-Монгол-Хятад гурван улсын төмөр замуудын хэлэлцээрээр хоногт солилцох галт тэрэгний тоогоо албан ёсоор тохирох шаардлага үүссэн. Жил бүр хуралдаж ачаа тээврийн хэмжээгээ тохирдог энэхүү хэлэлцээрээр өнөөдрийг хүртэл хоногт 14 галт тэрэг өргөн царигаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгөхөөр тохирсон байдаг. Энэ нь өнөөдөр жил бүр өсөн нэмэгдэж байгаа экспортын тээврийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тийм учраас энэ асуудлыг гурван улсын төмөр замуудын хэлэлцээрээр удахгүй нааштайгаар шийдвэрлэнэ гэж итгэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 18 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 36 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 6 цаг 56 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 7 цаг 57 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 2 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 29 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 49 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top