x

"Эрдэнэт үйлдвэр"-т их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс арванхоёрдугаар сарын 12-16-нд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 112 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 63 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 777 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 22 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 33 хэргийг хааж, таван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлж, таван хэргийг нэгтгэн шалгаж байгааг АТГ-аас мэдээллээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 712 хэрэг шалгаж байгаа аж.  Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 12 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. 

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын албан тушаалтан “О” нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хахууль авсан гэх;

  • Тээврийн цагдаагийн албаны албан тушаалтан “С” хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэх;

  • Экологийн цагдаагийн албаны албан тушаалтан “О”, Замын цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “М” нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан  гэх;

  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын албан тушаалтан “У” нь 2020-2022 онд нийт 78.2 сая төгрөгийг өөрийн цалин дээр үндэслэлгүйгээр нэмж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны удирдах албан тушаалтан “Э” нь Ховд голын голдиролыг түр өөрчлөх зөвшөөрлийг хууль бусаар олгосон гэх;

  • Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын удирдах албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, мөнгө угаасан, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх;

  • Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн удирдах албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “Д” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

  • “М” нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д мэргэжилтнээр томилогдон ажиллах хугацаандаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан, бусдаас хахууль авсан гэх;

  • Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн 24 сая төгрөгийн хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан тушаалтан “А” нь нэр бүхий иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг сунгуулж өгсний хариуд хахууль авсан гэх;

  • Архангай аймгийн удирдах албан тушаалтан “М”, “Ө” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

  • Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга “Э” нь гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан зэрэг гэх;

  • Завхан аймгийн Улиастай сумын удирдах албан тушаалтан “Б” нь хүүхдийн нэр бүртгэл ашиглан төсвөөс мөнгө завшсан гэх;

  • Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;

  • Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн “Ц” нарын эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх;

  • “М” нь БХБЯ-ны эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа хариуцаж авсан автомашин, механизмыг бусдад зарж борлуулан завшсан, мөнгө угаасан гэх;

  • Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч “Т” нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хахууль авсан гэх;

  • Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эрх бүхий албан тушаалтанд иргэн “Б” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөхийг завдсан гэх;

  • Ховд аймаг дахь Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “С” нь бусдаас хахууль авсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтаа прокурорт гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 22 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 31 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 40 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 0 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 1 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 6 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 33 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 53 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top